- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (шилдэг бүтээл шалгаруулах, улсын санд худалдан авах, хадгалах, ашиглах)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 391
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Соёлын тухай хуулийн 32.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Хөгжмийн зохиолын шилдэг бүтээл шалгаруулах, улсын санд худалдан авах, хадгалах, ашиглах журам"-ыг 1 дүгээр хавсралт, "Дүрслэх урлагийн шилдэг бүтээл шалгаруулах, улсын санд худалдан авах, хадгалах, ашиглах журам"-ыг 2 дугаар хавсралт, "Утга зохиолын шилдэг бүтээл шалгаруулах, улсын санд худалдан авах, хадгалах, ашиглах журам"-ыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2025 оны 159 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)
2.Энэ тогтоолын 1-д заасан журмыг хэрэгжүүлэх хүрээнд гарах зардлыг жил бүрийн батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлж байхыг Соёлын сайд Ч.Номинд даалгасугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2006 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 115 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
СОЁЛЫН САЙД Ч.НОМИН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх