- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Засгийн газарт чиглэл өгөх тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 69
Төрийн ордон, Улаанбаатар хот
Засгийн газарт чиглэл өгөх тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:
1/Улсын Их Хурлаас 2005 оны 03 дугаар сарын 18-ны өдөр баталсан "Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай" хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
2/Монгол Улс 1996 онд нэгдэн орсон, Дэлхийн худалдааны байгууллагын "Тариф, худалдааны тухай" 1994 оны ерөнхий хэлэлцээрийн 1А хавсралтын "Бараа худалдааны тухай" олон талт хэлэлцээрүүдийн "Сүлжмэл, нэхмэл эдлэл болон оёмол бүтээгдэхүүний тухай" хэлэлцээрийн 2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн /с/-д заасантай нийцүүлэн Улсын Их Хурлаас 2008 онд баталсан "Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг боловсруулж, энэ тогтоолын 1 дэх заалтын 1 дэх дэд заалтад заасан төсөлтэй хамтатган 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.
2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо /Г.Тэмүүлэн/-нд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх