A

A

A

Бүлэг: 1979

 

 

Монгол Улсын Их Хурлын 2024 оны  

64 дугаар тогтоолын 01 дүгээр хавсралт 

  

МОНГОЛ УЛСЫН БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН 

 ҮЗЭЛ БАРИМТЛАЛ 

 НЭГ.ЭРХЭМ ЗОРИЛГО 

 

Үндэсний соёлоо дээдэлсэн, байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалан хойч үедээ өвлүүлсэн, эдийн засгийн төрөлжилт, дагналт, хоршилт бүхий ногоон үйлдвэрлэлийг хөгжүүлж, бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдсэн, хүн амын нутагшилт, суурьшлын тогтвортой тогтолцоотой, өрсөлдөх чадвартай бүсийг харьцангуй тэнцвэртэйгээр хөгжүүлнэ. 

ХОЁР.БҮСЧЛЭЛИЙН ТОГТОЛЦОО

 

2.1.Монгол Улсыг Хангайн, Баруун, Хойд, Төвийн, Зүүн, Говийн, Улаанбаатарын гэсэн бүсчлэлийн тогтолцоогоор хөгжүүлнэ. Бүсэд дараах аймаг, хот хамаарна: 

 

  • Хангайн бүсэд: Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг;  
  • Баруун бүсэд: Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймаг;   
  • Хойд бүсэд: Булган, Орхон, Хөвсгөл аймаг;  
  • Төвийн бүсэд: Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг;  
  • Зүүн бүсэд: Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймаг;  
  • Говийн бүсэд: Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймаг;  
  • Улаанбаатарын бүсэд: нийслэл Улаанбаатар хот ба түүний дагуул хотууд. 

 

2.2.Нийслэл, аймаг бүрд орон нутгийн  хөгжлийн төв, тэдгээрт таталцах сум, сууринг дараах байдлаар тогтоох бөгөөд хөгжлийн тухайн үеийн нөхцөл, шаардлагатай уялдуулан өөрчилж болно:

  

Аймаг, хот

Орон нутгийн

хөгжлийн төв

Хөгжлийн төвд таталцах

сум, суурин

1

Архангай 

Эрдэнэбулган

1. Ихтамир  

2. Төвшрүүлэх 

3. Цэнхэр  

4. Булган 

5. Чулуут   

6. Батцэнгэл 

Эрдэнэмандал

1. Хайрхан  

2. Цэцэрлэг 

3. Жаргалант  

Хотонт

1. Өгийнуур

2. Өлзийт

3. Хашаат 

Тариат

1. Өндөр-Улаан  

2. Цахир 

3. Хангай 

Баянхонгор 

Баянхонгор

1. Бөмбөгөр 

2. Галуут  

3. Өлзийт  

4. Баян-Овоо 

5. Эрдэнэцогт  

Богд

1. Баянлиг 

2. Жинст  

3. Баянговь 

Баянцагаан

1. Шинэжинст  

2. Баацагаан  

3. Баян-Өндөр  

Жаргалант

1. Заг    

2. Гурванбулаг 

Бууцагаан

1. Хүрээмарал  

2. Баянбулаг  

Өвөрхангай 

Арвайхээр

1. Тарагт  

2. Хайрхандулаан  

3. Зүүнбаян-Улаан   

4. Нарийнтээл 

5. Уянга  

Хархорин

1. Хужирт  

2. Бат-Өлзий 

Есөнзүйл

1. Бүрд  

2. Өлзийт  

Сант

1. Баян-Өндөр 

2. Баянгол 

Гучин-Ус

1. Богд  

2. Төгрөг   

3. Баруунбаян-Улаан  

2

Говь-Алтай 

Есөнбулаг

1. Дэлгэр 

2. Тайшир 

3. Шарга 

Тонхил 

1. Дарви 

Баян-Уул

1. Жаргалан  

2. Хөхморьт 

Бигэр

1. Эрдэнэ 

2. Цогт 

3. Чандмань  

Халиун 

1. Цээл  

Төгрөг 

1. Бугат  

Алтай 

-

Завхан 

Улиастай

1. Идэр 

2. Алдархаан  

3. Яруу  

4. Цагаанхайрхан 

Шилүүстэй

1. Цагаанчулуут 

2. Отгон 

Завханмандал

1. Ургамал   

2. Дөрвөлжин 

3. Эрдэнэхайрхан  

Тэс

1. Асгат  

2. Баянтэс 

3. Баянхайрхан 

Түдэвтэй

1. Сантмаргац  

2. Нөмрөг 

3. Сонгино  

4. Цэцэн-Уул 

Тосонцэнгэл

1. Их-Уул  

2. Тэлмэн 

Увс 

Улаангом

1. Тариалан  

2. Түргэн  

Өмнөговь

1. Өлгий  

2. Ховд  

Зүүнговь

1. Хяргас  

2. Малчин  

3. Тэс  

Баруунтуруун

1. Өндөрхангай  

2. Цагаанхайрхан 

3. Зүүнхангай 

Сагил

1. Давст  

2. Бөхмөрөн 

Наранбулаг 

1. Завхан 

Ховд 

Ховд

1. Эрдэнэбүрэн  

2. Мянгад  

3. Буянт  

4. Дөргөн  

5. Жаргалант 

6. Дуут   

Манхан

1. Чандмань  

2. Мөнххайрхан 

Дарви

1. Зэрэг 

2. Мөст  

3. Цэцэг  

Булган

1. Алтай   

2. Үенч  

Баян-Өлгий 

Өлгий

1. Толбо  

2. Сагсай  

3. Бугат 

4. Алтанцөгц 

5. Баяннуур 

Дэлүүн 

1. Булган  

Цэнгэл 

1. Улаанхус 

Буянт 

1. Алтай  

Ногооннуур 

-

3

Булган 

Булган

1. Орхон  

2. Сайхан 

3. Бугат

Хутаг-Өндөр

1. Баян-Агт  

2. Тэшиг  

Хишиг-Өндөр

1. Бүрэгхангай  

2. Могод  

Дашинчилэн

1. Гурванбулаг 

2. Баяннуур 

3. Рашаант  

Орхон 

Баян-Өндөр

1. Хангал /Булган аймаг/ 

2. Жаргалант 

3. Сэлэнгэ /Булган аймаг/ 

Хөвсгөл 

Мөрөн

1. Бүрэнтогтох  

2. Түнэл   

3. Тосонцэнгэл  

4. Төмөрбулаг  

5. Баянзүрх  

6. Арбулаг  

Рэнчинлхүмбэ

1. Цагааннуур  

2. Улаан-Уул 

Хатгал

/Алаг-Эрдэнэ/

1. Чандмань-Өндөр  

2. Цагаан-Үүр  

3. Ханх 

Тариалан

1. Их-Уул  

2. Рашаант  

3. Эрдэнэбулган  

Галт

1. Шинэ-Идэр 

2. Жаргалант  

Цагаан-Уул 

1. Цэцэрлэг 

4

Дархан-Уул

Дархан

1. Орхон 

2. Хонгор 

3. Шарын гол 

Сэлэнгэ 

Сүхбаатар

1. Зүүнбүрэн  

2. Хушаат 

3. Шаамар 

4. Алтанбулаг 

5. Цагааннуур 

6. Түшиг  

Ерөө

1. Жавхлант  

2. Хүдэр  

Сайхан

1. Орхон  

2. Орхонтуул  

3. Баруунбүрэн   

4. Сант  

Мандал 

1. Баянгол 

Төв 

Зуунмод

1. Сэргэлэн  

2. Алтанбулаг   

3. Баян-Өнжүүл 

Угтаалцайдам

1. Баянцогт 

2. Цээл  

Баянчандмань

1. Борнуур  

2. Жаргалант  

3. Батсүмбэр   

4. Сүмбэр 

Лүн

1. Заамар  

2. Баянхангай  

3. Аргалант 

Эрдэнэсант

1. Дэлгэрхаан  

2. Бүрэн  

3. Өндөрширээт   

5

Дорнод 

Хэрлэн

1. Сэргэлэн 

2. Баянтүмэн 

3. Булган

Баян-Уул

1. Баяндун   

2. Цагаан-Овоо 

Дашбалбар

1. Гурванзагал   

2. Чулуунхороот 

Халхгол 

1. Матад   

Сүхбаатар 

Баруун-Урт

1. Сүхбаатар   

2. Уулбаян  

3. Эрдэнэцагаан 

4. Асгат  

5. Халзан 

6. Түвшинширээ  

Онгон

1. Баяндэлгэр  

2. Наран  

3. Дарьганга 

Мөнххаан 

1. Түмэнцогт   

Эрдэнэцагаан 

-

Хэнтий 

Хэрлэн

1. Баянхутаг  

2. Баянмөнх  

3. Мөрөн   

Батноров

1. Норовлин 

2. Баян-Овоо  

Биндэр

1. Батширээт  

2. Баян-Адрага 

3. Дадал  

Жаргалтхаан

1. Өмнөдэлгэр   

2. Цэнхэрмандал 

3. Дэлгэрхаан 

Бор-Өндөр 

1. Галшар 

2. Дархан

6

Говьсүмбэр 

Сүмбэр

1. Баянтал 

2. Шивээговь 

Дорноговь 

Сайншанд

1. Алтанширээ 

2. Өргөн 

3. Мандах 

4. Сайхандулаан 

5. Дэлгэрэх 

Замын-Үүд

1. Эрдэнэ 

2. Улаанбадрах 

Хатанбулаг 

1. Хөвсгөл 

Айраг

1. Иххэт   

2. Даланжаргалан 

Дундговь 

Сайнцагаан

1. Дэрэн 

2. Дэлгэрцогт 

3. Луус 

4. Хулд 

5. Гурвансайхан 

6. Адаацаг 

7. Өлзийт 

Эрдэнэдалай

1. Сайхан-Овоо   

2. Дэлгэрхангай 

Говь-Угтаал

1. Өндөршил 

2. Баянжаргалан  

3. Цагаандэлгэр 

Өмнөговь 

Даланзадгад

1. Ханхонгор   

2. Цогт-Овоо   

3. Мандал-Овоо   

4. Хүрмэн   

5. Номгон  

6. Баяндалай  

7. Булган    

Гурвантэс

1. Сэврэй 

2. Ноён 

Цогтцэций 

1. Манлай 

Ханбогд 

1. Баян-Овоо 

7

Улаанбаатар

Багахангай

1. Баян

2. Баянцагаан

3. Баянжаргалан

Багануур

1. Баяндэлгэр 

2. Архуст 

3. Мөнгөнморьт 

Налайх

1. Эрдэнэ 

 ГУРАВ.БҮСҮҮДИЙН ХӨГЖЛИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ

 

Бүсүүдийн хөгжлийн нийтлэг зорилго:

 

-Бүс нутгийн хөгжлийн орчин үеийн онолын чиг хандлагад үндэслэнэ;

-Бүс нутгийн онцлог, давуу талыг нээн илрүүлнэ;

-Бүс, орон нутгийн эдийн засгийн чиг үүргийг оновчтой тодорхойлно;

-Байгалийн нөөц баялгийг зохистой, өгөөжтэй, хүртээмжтэй ашиглаж, хамгаалж, нөхөн сэргээнэ;

 

-Үйлдвэр, үйлчилгээг хоршилт, төрөлжилт, дагналт, кластерын бодлогоор дэмжинэ;

 

-Бүс, орон нутагт өндөр технологи, инновацыг нэвтрүүлнэ;

-Бүс дамнасан, салбар хоорондын уялдааг хангасан стратегийн төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ;

 

-Улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл, тусламж, орон нутгийн төсөв, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэрийг оновчтой хуваарилна;

 

-Татвар, санхүүгийн ялгаатай бодлогыг хэрэгжүүлнэ;

-Бүс нутгийн хөгжилд оролцогч талуудын хамтран ажиллах сонирхлыг дэмжинэ; 

 

-Тээвэр логистикийн нэгдсэн сүлжээ, боомт, чөлөөт бүс, тусгай бүсийг хөгжүүлнэ;

 

-Дэд бүтцийн нэгдсэн, ухаалаг сүлжээг байгуулна;

-Бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэн, зах зээлийг тэлнэ;

-Орчин үеийн шинэ суурьшлын бүс, хотуудыг байгуулна;

-Бүс нутгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулна;

-Орон нутагт ажиллаж, амьдрах, бизнес эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн өрсөлдөх чадвартай бүсүүдийг хөгжүүлнэ.

3.1.
ХАНГАЙН БҮС

 

 Бүсийн хөгжлийн зорилго нь дэлхий дахинд монголын түүх, төрт ёс, соёлын өвийг түгээн дэлгэрүүлж, дэлхийн нүүдэлчдийн соёлын голомт нутаг, соёлын бүтээлч үйлдвэрлэлд тулгуурлан “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн бүс бөгөөд хот байгуулалтын дэд бүс болно.

 /Энэ хавсралтад 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 22 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан./

Энэ зорилгын хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ:

 

3.1.1.Орхоны хөндийд нийслэлийн баримжаатай  Хархорум хотыг байгуулж, засаглалын төвлөрлийг зохицуулна.

/Энэ заалтад 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 20 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан./

 

3.1.2.Улаанбаатар хот Хархорум хот-Улиастай хот чиглэлийн 500 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барина.

 //Энэ заалтад 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 20 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан./

3.1.3.Хархорум хотод сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор хотхоныг байгуулна.

 /Энэ заалтад 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 20 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан./

3.1.4.Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан аймгуудын мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг төрөлжүүлж, Баянхонгор аймагт дадлага, үйлдвэрлэлийн бааз байгуулна.

 

3.1.5.Хархорум хотод "Орхоны хөндий" өндөр технологи, инновац, бизнес хөгжлийн төв байгуулна.

 /Энэ заалтад 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 20 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан./

3.1.6.Хархорум хотод үндэсний дата төвийн нөөц төв байгуулна.

//Энэ заалтад 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 20 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан./

3.1.7.Хархорум хотод улс, хот хоорондын өгөгдөл дамжуулах сүлжээг хянах, удирдах, бүсийн үндсэн сүлжээний зангилаа төв байгуулна.

 /Энэ заалтад 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 20 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан./

3.1.8.Улаанбаатар хот-Хархорум хот чиглэлийн авто замын бүсэд ногдох хэсгийг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчилнэ.

 /Энэ заалтад 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 20 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан./

3.1.9.Улаанбаатар хот-Хархорум хот чиглэлийн ачаа, зорчигч тээврийн 1 дүгээр зэрэглэлийн төмөр замын бүсэд ногдох хэсгийг барина.

 /Энэ заалтад 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 20 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан./

3.1.10.Хархорум хотод 4E ангиллын нисэх буудал байгуулна.

//Энэ заалтад 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 20 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан./

3.1.11.Хархорум хотод бүсийн тээвэр, логистикийн төв байгуулна.

//Энэ заалтад 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 20 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан./

3.1.12.Өвөрхангай аймагт цаг уурын допплерын радарын станц байгуулна.
 

3.1.13.Орхон голын сав, Хангайн нурууны экосистемд түшиглэсэн түүх, соёл, рашаан сувиллын аялал жуулчлалыг уламжлалт, сэргээн засах анагаах ухаантай уялдуулан хөгжүүлнэ.

 

3.1.14.Архангай аймгийн Өгийнуур орчимд археологийн нөөцөд тулгуурлан "Төв Азийн түүх, соёлын голомт" соёлын аялал жуулчлалын цогцолборыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна.

 

3.1.15.Өвөрхангай аймагт Өндөр гэгээн Занабазарын бүтээл, соёлын өвд тулгуурлан соёлын аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжинэ.

 

3.1.16.Говийн бүсийг усаар хангах "Орхон-Онги" төслийн бүсэд ногдох хэсгийг байгуулна.

 

3.1.17.Хангайн нурууны байгаль, түүх, соёлын өв бүхий 5.4 сая га газрыг улсын тусгай хамгаалалтад авч, эко аялал жуулчлалыг хөгжүүлнэ.

 

3.1.18.Орон нутгийн хөгжлийн төвүүдэд хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлэх хувийн хэвшил, хоршоодыг тэргүүн ээлжид дэмжинэ.

 

3.1.19.Бүс нутгийн онцлогт тохирсон цөм сүргийг үржүүлэх ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулж, дэмжин хөгжүүлнэ.

 

3.1.20.Өвөрхангай аймагт бүсийн бүтээн байгуулалтын хэрэгцээг хангах барилгын материалын хангамжийн төв байгуулна.

 

3.1.21.Хангайн бүсэд нүүрс-эрчим хүч, металл боловсруулах үйлдвэрийг бусад дагалдах үйлдвэрийн хамт байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ.  

 

3.1.22.Өвөрхангай аймагт бүсийн эм хангамж, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн агуулах байгуулна.

 

3.1.23.Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд түшиглэн эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний болон уламжлалт анагаах ухаанд суурилсан сувилал байгуулна.

 

3.1.24.Батцэнгэл сум-Ихтамир сум чиглэлийн авто замыг барина.

3.1.25.Чингис хот-Чойр хот-Мандалговь хот-Арвайхээр хот чиглэлийн авто замын бүсэд ногдох хэсгийг барина.

 

3.1.26.Бага-Илэнх боомт-Шивээхүрэн боомт чиглэлийн босоо тэнхлэгийн авто замын бүсэд  ногдох хэсгийг барина.

 

3.1.27.Арцсуурь боомт-Шивээхүрэн боомт чиглэлийн баруун босоо төмөр замын бүсэд ногдох хэсгийг барина.

 

3.1.28.Баянхонгор аймагт Байдрагийн 30 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барина.

 

3.1.29.Цэцэрлэг хот- Баянхонгор хот чиглэлийн авто замыг барина.

3.1.30.Арцсуурь боомт-Шивээхүрэн боомт чиглэлийн босоо тэнхлэгийн өндөр хурдны авто замын бүсэд ногдох хэсгийг барина.


3.2.БАРУУН БҮС

 

Бүсийн хөгжлийн зорилго нь Төв Азийн орнууд болон Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын зах зээлтэй холбогдож, Дэлхийн өв Увс нуурын сав, Монгол Алтайн нуруу-Хангайн нурууны байгалийн унаган төрх, олон угсаатны түүх, соёлын өв, эрчим хүчний нөөцөд түшиглэн “Эрчим хүчний төрөлжсөн бүс бөгөөд байгалийн аялал жуулчлалын дэд бүс

 /Энэ хавсралтад 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 22 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан./

Энэ зорилгын хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ:

 

  3.2.1.Монгол Алтайн нуруу, Хангайн нуруу, Увс нуурын сав газар, их нууруудын экосистемд түшиглэсэн байгалийн адал явдалт, тусгай сонирхлын, хил орчмын болон хил дамнасан аялал жуулчлалыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хөгжүүлнэ.

 

 3.2.2.Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд Монгол Алтайн нурууны байгаль, соёлын өвд түшиглэсэн эко парк байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ.

 

 3.2.3.Увс, Ховд аймгийн нисэх буудлыг 4С ангиллын болгон өргөтгөнө. 

 3.2.4.Ховд аймагт цаг уурын допплерын радарын станц байгуулна.

 3.2.5.Өлгий хот, Алтай хотод байрлах радио, өргөн нэвтрүүлгийн төв станцыг тоон технологид шилжүүлнэ.

 

 3.2.6.Монгол Алтайн нурууны байгалийн унаган төрх, олон угсаатны түүх, соёлын өв бүхий 5.8 сая га газрыг улсын тусгай хамгаалалтад авч, экосистемийн тэнцвэрт байдлыг хангана.

 

 3.2.7.Орон нутгийн хөгжлийн төвүүдэд хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр, логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлэх хувийн хэвшил, хоршоодыг тэргүүн ээлжид дэмжинэ.

 

 3.2.8.Ховд хотод бүсийн тээвэр, логистикийн төв байгуулна.

 3.2.9.Ховд аймагт бүсийн хөнгөн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ.

 

 3.2.10.Говь-Алтай аймагт барилга, уул уурхайн салбарын хэрэгцээг хангах дэвшилтэт технологийн шохойн болон магнезитийн үйлдвэрийг байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ.

 

 3.2.11.Ховд аймагт бүсийн бүтээн байгуулалтын хэрэгцээг хангах барилгын материалын хангамжийн төв байгуулна.

 3.2.12.Ховд хотод бүсийн дата төв байгуулна.

 3.2.13.Ховд аймагт бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан "Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор"-ыг байгуулна.

 

 3.2.14.Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан аймгуудын мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг төрөлжүүлж, Ховд, Увс аймагт дадлага, үйлдвэрлэлийн бааз байгуулна.

 

 3.2.15.Баруун  бүсэд нүүрс-эрчим хүч, металл боловсруулах үйлдвэрийг бусад дагалдах үйлдвэрийн хамт байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ.

 

 3.2.16.Ховд аймагт бүсийн эм хангамж, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн агуулах байгуулна.

 

 3.2.17.Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн тусламж, үйлчилгээг өргөжүүлж, зүрх, судасны тусламж, үйлчилгээгээр төрөлжүүлнэ.

 

 3.2.18.Завхан  аймагт мал, амьтнаас хүнд халдварладаг халдварт өвчний хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах дэд төв байгуулна.

 

 3.2.19.Бүс нутгийн онцлогт тохирсон цөм сүргийг үржүүлэх ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулж, дэмжин хөгжүүлнэ.

 

 3.2.20.Говь-Алтай аймагт 15 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц барина.

 

 3.2.21.Улиастай хот-Хархорум хот-Улаанбаатар хот чиглэлийн 500 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барина.

 /Энэ заалтад 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 20 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан./

 3.2.22.Ховд аймгийн Ховд гол дээр эрчим хүчний нэгдсэн системийн горим тохируулах үүрэг бүхий Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барина. 

 

 3.2.23.Эрдэнэбүрэн сум-Мянгад сум-Улиастай хот чиглэлийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барина.

 

 3.2.24.Мөрөн хот-Улиастай хот-Алтай хот чиглэлийн 220кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барина.

 

 3.2.25.Баруун бүсэд эрчим хүчний нэгдсэн системийн горим тохируулах үүрэг бүхий 100 МВт хүртэл хүчин чадалтай усан цэнэгт цахилгаан станц барина.

 

 3.2.26.Баруун бүсэд эрчим хүчний нэгдсэн системийн суурь ачаалалд ажиллах 100 МВт хүртэл хүчин чадалтай дулааны цахилгаан станц барина.

 

 3.2.27.Завхан аймагт 30 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барина.

 

 3.2.28.Бүсийн тогтвортой хөгжлийг дэмжсэн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх шинэ технологийг нэвтрүүлнэ.

 3.2.29.Булган, Арцсуурь, Бургастай боомтуудын зэрэглэлийг ахиулж, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

 

 3.2.30.Ховд хотын тээвэр, логистикийн төвийг түшиглэн хуурай боомт байгуулна.

 

 3.2.31.Завхан аймгийн Загастайн давааны ар-Ховдын Мянгадын гүүр-Хонгиогийн гүүр чиглэлийн авто замыг барина.

 

 3.2.32.Хөх эрэг-Өлгий хот чиглэлийн авто замыг барина.

 3.2.33.Улаангом хот-Ховд хот чиглэлийн авто замыг барина.

 3.2.34.Арцсуурь боомт-Баянхайрхан сум-Тэлмэн сум болон Улиастай хот-Алтай хот-Бургастай боомт чиглэлийн босоо тэнхлэгийн авто замыг барина.

 

 3.2.35.Мөрөн хот-Улиастай хот чиглэлийн авто замын бүсэд ногдох хэсгийг барина.

 

 3.2.36.Арцсуурь боомт-Шивээхүрэн боомт чиглэлийн баруун босоо төмөр замын бүсэд ногдох хэсгийг барина.

 

 3.2.37.Булган боомт-Хөшөөтийн уурхай-баруун босоо төмөр замтай Завхан аймгийн Борхын голын бэлчирт нийлэх чиглэлийн төмөр замыг барина.

 

 3.2.38.Арцсуурь боомт-Шивээхүрэн боомт чиглэлийн босоо тэнхлэгийн өндөр хурдны авто замын бүсэд ногдох хэсгийг барина.

 3.3.ХОЙД БҮС

 

Бүсийн хөгжлийн зорилго нь Оросын Холбооны Улс болон Европын орнуудтай эдийн засгийн харилцааг өргөжүүлж, Хөвсгөл нуур, Сэлэнгэ мөрний сав газрын эко систем, байгаль, түүх, соёлын өвд тулгуурлан Байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн бүс бөгөөд аж үйлдвэрийн дэд бүс” болно.    

 /Энэ хавсралтад 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 22 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан./ 

Энэ зорилгын хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ:

 

  3.3.1.Бүсийн байгаль, газарзүйн онцлогийг харгалзан хил орчмын болон хил дамнасан аяллыг хөгжүүлж, Хөвсгөл нуурын экосистемийн нөөцөд түшиглэсэн аялал жуулчлалын тусгай бүсийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна. 

 

 3.3.2.Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд "Цэнхэр сувд" байгалийн шинжлэх ухааны музейн цогцолбор байгуулна.

 

 3.3.3.Хөвсгөл аймгийн нисэх буудлыг 4С ангиллын болгон өргөтгөнө. 

 3.3.4.Хөвсгөл аймагт цаг уурын допплерын радарын станц байгуулна.

 3.3.5.Эрдэнэт хотод бүсийн тээвэр, логистикийн төв байгуулна.

 3.3.6.Орхон аймагт зэс боловсруулах, металлурги-химийн үйлдвэр болон бусад дагалдах үйлдвэр бүхий үйлдвэрлэл, технологийн парк байгуулна.

 

 3.3.7.Булган аймгийн Эгийн голд эрчим хүчний нэгдсэн системийн горим тохируулгын үндсэн эх үүсвэр 310 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барина.

 

 3.3.8.Орхон аймагт бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан "Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор"-ыг байгуулна.

 

 3.3.9.Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан аймгуудын мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг төрөлжүүлж, Хөвсгөл, Булган аймагт салбар дундын дадлага, үйлдвэрлэлийн бааз байгуулна.

 

 3.3.10.Сэлэнгэ мөрний сав газрын усны урсац бүрэлдэх эх, нэн ховор, ховор амьтан ургамал бүхий 3.1 сая га газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авна.

 

 3.3.11.Орон нутгийн хөгжлийн төвүүдэд үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр, логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлэх хувийн хэвшил, хоршоодыг тэргүүн ээлжид дэмжинэ.

 

 3.3.12.Бүс нутгийн онцлогт тохирсон цөм сүргийг үржүүлэх ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулж, дэмжин хөгжүүлнэ.

 

 3.3.13.Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн тусламж, үйлчилгээг өргөжүүлж, осол гэмтлийн болон мэс заслын тусламж, үйлчилгээгээр төрөлжүүлнэ.

 

 3.3.14.Орхон аймагт бүсийн эм хангамж, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн агуулах байгуулна.

 

 3.3.15.Хөвсгөл аймагт мал, амьтнаас хүнд халдварладаг халдварт өвчний хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах дэд төв байгуулна.

 

 3.3.16.Мөрөн хотод байрлах радио, өргөн нэвтрүүлгийн төв станцыг тоон радио технологид шилжүүлнэ.

 

 3.3.17.Мөрөн хотод бүсийн дата төв байгуулна.

 3.3.18.Ханх, Бага-Илэнх боомтуудыг өргөжүүлж, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

 

 3.3.19.Улаанбаатар хот-Хархорум хот чиглэлийн авто замын бүсэд ногдох хэсгийг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчилнэ.

 /Энэ заалтад 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 20 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан./

 3.3.20.Бага-Илэнх боомт-Хутаг-Өндөр сум чиглэлийн авто замыг барина.

 

 3.3.21.Ханх боомт-Хатгал тосгон болон Мөрөн хот-Тэлмэн сум чиглэлийн босоо тэнхлэгийн авто замын бүсэд ногдох хэсгийг барина.

 

 3.3.22.Улаанбаатар хот-Хархорум хот чиглэлийн ачаа, зорчигч тээврийн 1 дүгээр зэрэглэлийн төмөр замын бүсэд ногдох хэсгийг барина.
/Энэ заалтад 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 20 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан./
3.4.ТӨВИЙН БҮС

 

Бүсийн хөгжлийн зорилго нь олон улстай эдийн засгийн харилцааг өргөжүүлж, тээвэр логистикийн нэгдсэн сүлжээнд холбогдон хөдөө аж ахуй болон байгалийн нөөцөд тулгуурлан “Хөдөө аж ахуйн төрөлжсөн бүс бөгөөд аж үйлдвэрийн дэд бүс” болно.

/Энэ хавсралтад 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 22 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан./ 

Энэ зорилгын хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ:

 

3.4.1.Эрүүл хүнс, түүхий эд бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах, цаашид экспортын чиг баримжаатай хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хувийн хэвшлийг дэмжин хөгжүүлнэ.

 

3.4.2.Төрийн зарим байгууллагыг Хөшигийн хөндийн дагуул хот руу нүүлгэн шилжүүлнэ.

 

3.4.3.Улаанбаатар хот, Зуунмод хот, нийслэлийн дагуул хотуудын орчмын нутаг дэвсгэрийг хамарсан Туул голын сав, Богдхан уулын экосистемд түшиглэсэн олон улсын арга хэмжээ, хотын аяллыг хөгжүүлэх Хөшигийн хөндийн аялал жуулчлалын тусгай бүс байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ.

 

3.4.4.Хөшигийн хөндийд байгуулах сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолборыг түшиглэн "Кино, контент үйлдвэрлэлийн цогцолбор"-ыг байгуулна.

 

3.4.5.Хөшигийн хөндийд "Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор"-ыг  байгуулна.

 

3.4.6.Хөшигийн хөндийд бүсийн эрчим хүчний хангамжийн эх үүсвэр болох дулааны цахилгаан станц барина.

 

3.4.7.Төв аймгийн Хөшигийн хөндий, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг чөлөөт бүсэд ачаа тээвэр, барилгын материалын логистикийн төв байгуулна.

 

3.4.8.Төв аймгийн Хөшигийн хөндий, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг чөлөөт бүсийг түшиглэн хуурай боомт байгуулна.

 

3.4.9.Дархан-Уул аймагт бүсийн хөнгөн, хүнсний үйлдвэрлэл, технологийн парк байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ.

 

3.4.10.Ойн сан, усны урсац бүрэлдэх эх, нэн ховор, ховор амьтан, ургамлын тархалт бүхий 1.5 сая га газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авна.

 

3.4.11.Орон нутгийн хөгжлийн төвүүдэд хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр, логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлэх хувийн хэвшил, хоршоодыг тэргүүн ээлжид дэмжинэ.

 

3.4.12.Бүс нутгийн онцлогт тохирсон цөм сүргийг үржүүлэх ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулж, дэмжин хөгжүүлнэ.

 

3.4.13.Дархан-Сэлэнгийн бүсэд металл боловсруулах болон металл бүтээгдэхүүний үйлдвэр, дагалдах үйлдвэр бүхий үйлдвэрлэл, технологийн парк байгуулна.

 

3.4.14.Сэлэнгэ аймагт металл бус эрдэс бодисоор хийсэн бүтээгдэхүүний үйлдвэр, бусад дагалдах үйлдвэр бүхий үйлдвэрлэл, технологийн парк байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ.

 

3.4.15.Дархан-Уул аймагт бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан "Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор"-ыг байгуулна.

 

3.4.16.Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан аймгуудын мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг төрөлжүүлж, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт салбар дундын дадлага, үйлдвэрлэлийн бааз байгуулна.

 

3.4.17.Сэлэнгэ  аймагт мал, амьтнаас хүнд халдварладаг халдварт өвчний хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах дэд төв байгуулна.

 

3.4.18.Дархан-Уул аймагт орчин үеийн стандартад нийцсэн нэгдсэн эмнэлэг барина.

 

3.4.19.Дархан-Уул аймагт улс, хот хоорондын өгөгдөл дамжуулах сүлжээг хянах, удирдах, бүсийн үндсэн сүлжээний зангилаа төв байгуулна.

 

3.4.20.Дархан-Уул аймагт цаг уурын допплерын радарын станц байгуулна.

3.4.21.Багануур хот-Чойр хот чиглэлийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барина. 

 

3.4.22.Эрчим хүчний нэгдсэн систем бүрдүүлэгч гол шугам Улаанбаатар хот-Хархорум хот-Улиастай хот чиглэлийн 500 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барина.

 /Энэ заалтад 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 20 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан./

3.4.23.Төв аймгийн Бөөрөлжүүт-Сэргэлэн сум чиглэлийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барина.

 

3.4.24.Төв аймагт Бөөрөлжүүтийн 300 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барина.

 

3.4.25.Бүсийн эрчим хүчний нэгдсэн системийн горим тохируулах үүрэг бүхий 100 МВт хүртэл хүчин чадалтай усан цэнэгт цахилгаан станц барина.

 

3.4.26.Сэлэнгэ аймагт 50 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барина.

 

3.4.27.Дархан хотод бүсийн тээвэр, логистикийн төв байгуулна.

3.4.28.Улаанбаатар хот-Хархорум хот чиглэлийн авто замын бүсэд ногдох хэсгийг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчилнэ.

 /Энэ заалтад 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 20 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан./

3.4.29.Алтанбулаг боомт-Дархан хот чиглэлийн авто замыг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчилнэ.

 

3.4.30.Налайх хот-Замын-Үүд хот чиглэлийн авто замын бүсэд ногдох хэсгийг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчилнэ.

 

3.4.31.Даланзадгад хот- Мандалговь хот-Улаанбаатар хот чиглэлийн авто замын бүсэд ногдох хэсгийг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчилнэ.

 

3.4.32.Төв аймгийн Жаргалант сумын Талбулаг-Сэлэнгэ аймгийн Орхон сумтай холбох авто замыг барина.

 

3.4.33.Улаанбаатар хот-Хархорум хот чиглэлийн ачаа, зорчигч тээврийн 1 дүгээр зэрэглэлийн төмөр замын бүсэд ногдох хэсгийг барина.

 /Энэ заалтад 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 20 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан./

3.4.34.Сүхбаатар хот-Богдхан-Замын-Үүд боомт чиглэлийн хос төмөр замын бүсэд ногдох хэсгийг барина.

 

3.5.ЗҮҮН БҮС

 

Бүсийн хөгжлийн зорилго нь Зүүн Хойд Азийн орнуудтай эдийн засгийн харилцааг өргөжүүлж, Хан Хэнтийн нуруу, Дорнод Монголын байгалийн экосистем, Дэлхийн өв Бурхан халдун, Эзэн Чингис хааны төрт ёс, түүх, соёлын өвд түшиглэн “Түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн бүс бөгөөд эрчимжсэн хөдөө аж ахуйн дэд бүс” болно.

 /Энэ хавсралтад 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 22 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан./ 

Энэ зорилгын хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ:

 

3.5.1.Зүүн бүсэд түүх, соёлын нөөц, экосистемд түшиглэсэн хил орчмын болон хил дамнасан аяллыг хөгжүүлж, аялал жуулчлалын тусгай бүсийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна.

 

3.5.2.Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Бурхан халдун, Буйр нуур, Алтан Овоо зэрэг түүхэн дурсгалт газруудыг холбосон аялал жуулчлалын дэд бүтцийг байгуулна. 

 

3.5.3.Сүхбаатар аймгийн Дарьганга суманд байгалийн үзэсгэлэнт газар, түүх, соёлд түшиглэсэн байгаль, соёлын өвийн цогцолбор байгуулна.

 

3.5.4.Дорнод аймгийн нисэх буудлыг 4С ангиллын болгон өргөтгөнө.

3.5.5.Дорнод аймагт цаг уурын допплерын радарын станц байгуулна.

3.5.6.Чойбалсан хотод бүсийн тээвэр логистикийн төв байгуулна.

3.5.7.Зүүн бүсэд кокс, химийн бүтээгдэхүүн болон нүүрс-эрчим хүчний үйлдвэр, бусад дагалдах үйлдвэр бүхий үйлдвэрлэл, технологийн парк байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ.

 

3.5.8.Чойбалсан хот, Бичигт боомтын тээвэр, логистикийн төвийг түшиглэн хуурай боомт байгуулна.

 

3.5.9.Дорнод аймагт бүсийн бүтээн байгуулалтын хэрэгцээг хангах барилгын материалын хангамжийн төв байгуулна.

3.5.10.Тал хээрийн экосистемийн тэнцвэрийг хангах зорилгоор 3.0 сая га газрыг улсын тусгай хамгаалалтад авна.

 

3.5.11.Орон нутгийн хөгжлийн төвүүдэд хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр, логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлэх хувийн хэвшил, хоршоодыг тэргүүн ээлжид дэмжинэ.

 

3.5.12.Дорнод аймагт хөнгөн, хүнсний үйлдвэрлэл, технологийн парк байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ. 

 

3.5.13.Бүс нутгийн онцлогт тохирсон цөм сүргийг үржүүлэх ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулж, дэмжин хөгжүүлнэ.

 

3.5.14.Чойбалсан хотод байрлах радио, өргөн нэвтрүүлгийн төв станцыг тоон радио технологид шилжүүлнэ.

 

3.5.15.Чойбалсан хотод бүсийн дата төв байгуулна.

3.5.16.Дорнод аймагт бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан "Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор"-ыг байгуулна.

 

3.5.17.Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан аймгуудын мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг төрөлжүүлж, Дорнод аймагт салбар дундын дадлага, үйлдвэрлэлийн бааз байгуулна.

 

3.5.18.Дорнод аймагт бүсийн эм хангамж, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн агуулах байгуулна.

 

3.5.19.Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн тусламж, үйлчилгээг өргөжүүлж, осол гэмтлийн болон мэс заслын тусламж, үйлчилгээгээр төрөлжүүлнэ.

 

3.5.20.Хэнтий аймагт мал, амьтнаас хүнд халдварладаг халдварт өвчний хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах дэд төв байгуулна.

 

3.5.21.Говийн бүсийг усаар хангах "Хэрлэн тооно" төслийн бүсэд ногдох хэсгийг байгуулна.

 

3.5.22.Багануур хот-Чингис хот-Чойбалсан хот-Хавирга боомт чиглэлийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын  шугам, дэд станц барина. 

 

3.5.23.Бүсийн тогтвортой хөгжлийг дэмжсэн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх шинэ технологийг нэвтрүүлнэ.

 

3.5.24.Эрээнцав, Сүмбэр, Хавирга, Бичигт боомтуудын зэрэглэлийг ахиулж, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

 

3.5.25.Сүмбэр боомт-Түмэнцогт сум чиглэлийн авто замыг барина.

3.5.26.Эрээнцав боомт-Чойбалсан хот- Баруун-Урт хот -Бичигт боомт чиглэлийн босоо тэнхлэгийн авто замыг барина.

 

3.5.27.Чингис хот-Чойр хот-Мандалговь хот-Арвайхээр хот чиглэлийн авто замын бүсэд ногдох хэсгийг барина.

 

3.5.28.Зүүнбаян-Баруун-Урт хот-Сүмбэр боомт чиглэлийн төмөр замын бүсэд ногдох хэсгийг барина.

 

3.5.29.Эрээнцав боомт-Чойбалсан хот-Бичигт боомт чиглэлийн төмөр замыг барина.

 3.6.ГОВИЙН БҮС

 

Бүсийн хөгжлийн зорилго нь Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон Өмнөд Азийн орнуудтай эдийн засгийн харилцааг өргөжүүлж, уул уурхай, говийн унаган байгаль, түүх, соёлын өв, палеонтологийн нөөцөд түшиглэн “Аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс” болно

 /Энэ хавсралтад 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 22 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан./ 

Энэ зорилгын хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ:

 

3.6.1.Өмнөговь аймагт нүүрс-эрчим хүч болон металлургийн кокс, бусад дагалдах үйлдвэр бүхий үйлдвэрлэл, технологийн парк байгуулна.

 

3.6.2.Дорноговь аймгийн Алтанширээт суманд газрын тосны бүтээгдэхүүн, химийн үйлдвэрийг бусад дагалдах үйлдвэрийн хамт байгуулна.

 

3.6.3.Говийн бүсэд хүнд үйлдвэрлэл, технологийн парк байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ.

 

3.6.4.Өмнөговь аймагт Тавантолгойн 450 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц  барина.

 

3.6.5.Нар, салхины тус бүр 100 МВт хүртэл хүчин чадалтай цахилгаан станц барина.

 

3.6.6.Говийн бүсийг усаар хангах "Орхон-Онги", "Хэрлэн тооно" төслийн бүсэд ногдох хэсгийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

 

3.6.7.Дундговь аймгийн Цагаансуварга орчимд палеонтологийн нөөцөд түшиглэсэн аялал жуулчлалын тусгай бүсийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна.

 

3.6.8.Даланзадгад, Чойр хотуудад бүсийн тээвэр, логистикийн төв байгуулна.

 

3.6.9.Өмнөговь аймгийн нисэх буудлыг 4D ангиллын болгон өргөтгөнө.

3.6.10.Дорноговь аймагт цаг уурын допплерын радарын станц байгуулна.

 

3.6.11.Даланзадгад хотод байрлах радио, өргөн нэвтрүүлгийн төв станцыг тоон радио технологид шилжүүлнэ.

 

3.6.12."Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж, цөлжилтийг бууруулна.

 

3.6.13.Говийн унаган байгаль, түүх, соёлын өв бүхий 3.0 сая га газрыг улсын тусгай хамгаалалтад авна.

 

3.6.14.Орон нутгийн хөгжлийн төвүүдэд хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр, логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлэх хувийн хэвшил, хоршоодыг тэргүүн ээлжид дэмжинэ.

 

3.6.15.Говьсүмбэр аймагт бүсийн хөнгөн, хүнсний үйлдвэрлэл, технологийн парк байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ.

 

3.6.16.Бүс нутгийн онцлогт тохирсон цөм сүргийг үржүүлэх ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулж, дэмжин хөгжүүлнэ.

 

3.6.17.Өмнөговь аймагт бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан "Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор"-ыг байгуулна.

 

3.6.18.Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан аймгуудын мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг төрөлжүүлж, Дорноговь аймагт салбар дундын дадлага, үйлдвэрлэлийн бааз байгуулна.

 

3.6.19.Өмнөговь аймагт бүсийн эм хангамж, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн агуулах байгуулна.

 

3.6.20.Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн тусламж, үйлчилгээг өргөжүүлж, осол гэмтлийн болон мэс заслын тусламж, үйлчилгээгээр төрөлжүүлнэ.

 

3.6.21.Өмнөговь  аймагт мал, амьтнаас хүнд халдварладаг халдварт өвчний хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах дэд төв байгуулна.

 

3.6.22.Чойр хотыг логистикийн төв, хуурай боомтод түшиглэн олон улсын худалдааны төв, оёдлын кластерын загвараар хөгжүүлнэ.

 

3.6.23.Замын-Үүд хотын эдийн засгийн чөлөөт бүсэд барилгын материал, түүхий эдийн импортын хангамж, логистикийн төвийг байгуулна.

 

3.6.24.Сайншанд хотод улс, хот хоорондын өгөгдөл дамжуулах сүлжээг хянах, удирдах, бүсийн үндсэн сүлжээний зангилаа төв байгуулна.

 

3.6.25.Чойр, Сайншанд хотуудын тээвэр, логистикийн төвийг түшиглэн хуурай боомт байгуулна.

 

3.6.26.Чойр хот-Сайншанд хот чиглэлийн 220кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барина.

 

3.6.27.Багануур хот-Чойр хот чиглэлийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барина.

 

3.6.28.Сайншанд хот-Дорноговь аймгийн Цагаансуварга чиглэлийн 220 кВ-ын 2 хэлхээт  цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын өргөтгөл хийнэ.

 

3.6.29.Хөрш орнуудад цахилгаан эрчим хүч экспортлох үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

 

3.6.30.Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги боомтуудын зэрэглэлийг ахиулж, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

 

3.6.31.Чингис хот-Чойр хот-Мандалговь хот-Арвайхээр хот чиглэлийн авто замын бүсэд ногдох хэсгийг барина.

 

3.6.32.Бага-Илэнх боомт-Шивээхүрэн боомт чиглэлийн босоо тэнхлэгийн авто замын бүсэд ногдох хэсгийг барина.

 

3.6.33.Налайх хот-Замын-Үүд хот чиглэлийн авто замын бүсэд ногдох хэсгийг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчилнэ.

 

3.6.34.Даланзадгад хот-Мандалговь хот-Улаанбаатар хот чиглэлийн авто замын бүсэд ногдох хэсгийг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчилнэ.

 

3.6.35.Шивээхүрэн боомт-Арцсуурь боомт чиглэлийн баруун босоо төмөр замын бүсэд ногдох хэсгийг барина.

 

3.6.36.Зүүнбаян-Баруун-Урт хот чиглэлийн төмөр замын бүсэд ногдох хэсгийг барина.

 

3.6.37.Цогтцэций сум-Даланзадгад хот-Шивээхүрэн боомт чиглэлийн төмөр замыг барина.

 

3.6.38.Сүхбаатар боомт-Богдхан-Замын-Үүд боомт чиглэлийн хос төмөр замын бүсэд ногдох хэсгийг барина.

 

3.6.39.Арцсуурь боомт-Шивээхүрэн боомт чиглэлийн босоо тэнхлэгийн өндөр хурдны авто замын бүсэд ногдох хэсгийг барина.

 3.7.УЛААНБААТАРЫН БҮС

 

Бүсийн хөгжлийн зорилго нь Төв болон Зүүн Хойд Азийн орнуудтай эдийн засгийн харилцааг өргөжүүлж, хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээ, байгаль орчны зохистой бүтэцтэй, 20 минутын үйлчилгээний хүртээмжтэй төвүүд бүхий хот болж "Олон улсын банк, санхүү, бизнесийн хөгжлийн төв" болно.

 

Энэ зорилгын хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ:

 

3.7.1.Олон улсын банк, санхүүгийн үйлчилгээний төвийг хөгжүүлнэ.

3.7.2."Хүннү" дагуул хотыг аялал жуулчлал, олон улсын бизнес, санхүүгийн төрөлжсөн эдийн засгийн тусгай бүс болгон хөгжүүлнэ.

  /Энэ заалтад 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 28 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан./

3.7.3.Иргэд оршин суугаа газраасаа бүх төрлийн суурь үйлчилгээг авах төлөвлөлтийг хэрэгжүүлж, нийслэлийг "20 минутын хот" болгон хөгжүүлнэ. 

 

3.7.4.Худалдаа, үйлчилгээ, их, дээд сургууль, соёл, спортын цогцолборыг нийслэлийн дэд төвүүдэд шилжүүлэх арга хэмжээг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ.

 

3.7.5.Улаанбаатарын бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг төрөлжүүлэн, сургалтын дэд бүтэц, салбар дундын дадлага, үйлдвэрлэлийн баазыг байгуулна.

 

3.7.6.Багахангай дүүрэгт эрдэс, түүхий эдийн нөөцөд тулгуурлан зах зээлийн эрэлтийг хангах шилний үйлдвэрийг байгуулна.

 

3.7.7.Толгойт, Шар хад, Дэнжийн 1000, Дамбадаржаа, Яармаг дэд төвүүдийг байгуулна.

 

3.7.8.Худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлалын зориулалт бүхий төрөлжсөн гудамжийг дүүрэг бүрд байгуулна.

 

3.7.9.Гандантэгчилэн хийд орчмын соёлын орон зайг "Үндэсний соёлын өвийн дурсгалт газар" болгон, шашны аялал жуулчлалын төв болгож хөгжүүлнэ.

 

3.7.10.Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолбор байгуулна.

3.7.11.Хэрэглээний биотехнологийн төв байгуулна.

3.7.12.Улаанбаатар хотын ундны ус хангамжийг 80 хувиар нэмэгдүүлэн, шинэ төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулна.

 

3.7.13.Үндэсний дата төвийн нөөц төвийг Багануур дүүрэгт байгуулна. 

3.7.14.Хонхорын радио, өргөн нэвтрүүлгийн төв станцыг тоон радио технологид шилжүүлнэ.

 

3.7.15.Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн оргил  ачааллын горимд ажиллах тархмал дулааны эх үүсвэрийг 9 байршилд барьж, суурилагдсан хүчин чадлыг 595 МВт-аар нэмэгдүүлнэ.  

 

3.7.16.Хотын дулаан, цахилгаан хангамжийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх хог, хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх станц барина.

 

3.7.17.Улаанбаатар хотын дулааны цахилгаан станцуудыг шинэчлэн, хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

 

3.7.18.Эрчим хүчний нэгдсэн систем бүрдүүлэгч гол шугам Багануур хот-Улаанбаатар хот чиглэлийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барина.

 

3.7.19.Багануур хотод 400 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барина.

 

3.7.20.Улаанбаатар хотод 12 тойрог зам барина.

3.7.21.Олон улсын чанартай "Шинэ тойрог зам"-ыг барьж, хотоор дамжин өнгөрөх ачаа тээврийн хөдөлгөөнийг хотын гадуур тойруулан зохицуулна.

 

3.7.22."Агросити" эдийн засгийн тусгай бүсийг байгуулна.

3.7.23.Малын гаралтай түүхий эдийн анхан шатны боловсруулалтын түвшнийг сайжруулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийг байгуулна.

 

3.7.24.Багануур хотод хүнд үйлдвэрлэл, технологийн парк байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ.

 

3.7.25.Улаанбаатар хотын зүүн болон баруун бүсэд олон улсын ачаа тээврийн терминал, дэд төвүүдэд хүнсний агуулахыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барина.

 

3.7.26.Улаанбаатар хотод төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, махны хадгалалт, борлуулалтын цогцолбор байгуулна.

 

3.7.27.Нийслэл орчмын бүсэд сүү, тахиа, хүлэмжийн аж ахуйг төрөлжүүлэн хөгжүүлнэ. 

 

3.7.28.Улаанбаатар хотод "Биокомбинат"-ыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчилж, өргөтгөнө.

 

3.7.29.Туул, Сэлбэ, Улиастай, Нарангийн голын эргийн хамгаалалтын 30 км далан болон ус зайлуулах 100 км суваг шинээр барьж, үер, усны аюул гамшиг эрсдэлээс урьдчилан сэргийлнэ. 

 

ДӨРӨВ.БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ЗОРИЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЕ ШАТ

 

4.1.Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг дараах үе шаттайгаар хэрэгжүүлнэ:

 

- I үе шат: 2024-2030 он;

- II үе шат: 2031-2040 он;

- III үе шат: 2041-2050 он.

 

ТАВ.БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОДЛОГЫН АРГА ХЭРЭГСЭЛ

 

5.1.Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, удирдлага, зохион байгуулалтыг нэгдсэн тогтолцоогоор хэрэгжүүлнэ.

 

5.2.Бүс нутгийн тэргүүлэх чиглэл, байгаль газар зүйн нөхцөл, нөөц, байршлын давуу талтай уялдсан төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл, тусламж, орон нутгийн төсөв, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэрийг оновчтой хуваарилна.

 

5.3.Бүсийн хөгжлийн бодлогод нийцсэн татварын бодлого хэрэгжүүлнэ.

 

5.4.Аймаг, нийслэл, сумын хот байгуулалтын баримт бичгийг бүсүүдийн эдийн засагт гүйцэтгэх чиг үүрэгтэй уялдуулан шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлнэ.

 

5.5.Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд туссан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, улсын болон аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, аймаг, сум, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгаж хэрэгжилтийг хангана.

 

5.6.Бүсийн хүний нөөцийн бодлого, нийгмийн баталгааг хангах төсөл, арга хэмжээ, түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

 

5.7.Орон нутгийн хөгжлийн төвүүдэд тусгай бүс, чөлөөт бүс, үйлдвэрлэл, технологийн парк, тээвэр, логистикийн төв, хуурай боомтыг байгуулах хувийн хэвшлийг тэргүүн ээлжид дэмжинэ.

 ЗУРГАА.ХҮЛЭЭГДЭЖ БАЙГАА ҮР ДҮН

 

6.1.Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрнэ:

 

6.1.1.Бүс нутгийн эдийн засаг, нийгмийн тэнцвэрт хөгжлийг хангах, улмаар үндэсний эдийн засаг, нийгмийн дэвшлийг түргэтгэх нутаг дэвсгэрийн бүтэц, зохион байгуулалтын дотоод, гадаад таатай орчныг бүрдүүлнэ.

 

6.1.2.Бүс бие даан хөгжих чадвартай болж, бүс нутгуудын эдийн засаг, нийгмийн хөгжлийн түвшний ялгаа багасаж, иргэдийн амьдралын чанарын үзүүлэлт  өсөж, хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж, ажилгүйдэл, ядуурал буурна.

 

6.1.3.Бүсчлэлээр дамжуулан Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын оновчтой тогтолцоотой, эдийн засгийн үйл ажиллагааны төрөлжилт, дагналт, хоршилт бүхий бүс нутгийг хөгжүүлнэ.

 

6.1.4.Бүсүүд бие даан хөгжих чадвартай болж, бүс нутгуудын  эдийн засаг, нийгмийн хөгжлийн түвшний ялгаа буурна.

 

6.1.5.Хот, хөдөөгийн иргэдийн амьдралын түвшин, чанарын ялгаа багасна.

 

6.1.6.Хүн ам суурьшсан нутаг дэвсгэрийн дэд бүтцийн хангамж шаардлагатай түвшинд хүрч, нийлүүлэлтийн сүлжээ бүрдсэнээр нэг төвийн хамаарал арилна.

 

---оОо---