- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 71
Төрийн ордон, Улаанбаатар хот
Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:
1/Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод заасан "Монголын уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухаантай хослуулан хөгжүүлж экспортод гарах гарцыг дэмжин брэнд болгох" заалтыг үе шаттайгаар хэрэгжүүлэх;
2/уламжлалт эмийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах;
3/уламжлалт эм, биобэлдмэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, экспортыг дэмжих зорилгоор шинжлэх ухаан, технологийн төсөл, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх;
4/уламжлалт эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэлд ашиглах түүхий эд, сав, баглаа боодол, тоног төхөөрөмжид татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх, хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг бодлогоор дэмжих;
5/үндэсний түвшинд био-эквивалент чанарын судалгаа хийх чадавх бүрдүүлэх зорилгоор Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1.7, 15.1.11, 15.1.13-т заасан байгууллагыг лабораторийн тоног төхөөрөмж, урвалж бодисоор хангах, хүний нөөцийг сургаж бэлтгэхэд шаардагдах санхүүжилтийг улсын төсөвт жил бүр тусгаж, 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүрэн шийдвэрлэсэн байх;
6/Хууль тогтоомжийн тухай хуулийн 46.3-т заасны дагуу Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг нийт хүн ам, эрүүл мэндийн ажилтнуудад сурталчлан таниулах, түүнд шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэх.
2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо /П.Анужин/-нд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх