- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Хот байгуулах тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 72
Төрийн ордон, Улаанбаатар хот
Хот байгуулах тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин долдугаар зүйлийн 2 дахь хэсэг, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн 2 дугаар зүйл, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэг, Хот байгуулалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалт, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталсантай холбогдуулан улс болон орон нутгийн зэрэглэлтэй дараах хотуудыг байгуулсугай:
Д/д |
Хотын нэр |
Харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хот |
Газар зүйн байршил |
Нэг.Улсын зэрэглэлтэй хот |
|||
1 |
Дархан хот |
Дархан-Уул аймаг |
Дархан-Уул аймгийн Дархан, Орхон, Хонгор сумын нутаг дэвсгэр |
2 |
Эрдэнэт хот |
Орхон аймаг |
Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын нутаг дэвсгэр |
3 |
Зуунмод хот |
Төв аймаг |
Төв аймаг Зуунмод сумын нутаг дэвсгэр |
4 |
Хархорум |
Өвөрхангай аймаг |
Өвөрхангай аймгийн Хархорин сум, Архангай аймгийн Өгийнуур, Хашаат сумын нутаг дэвсгэрийн тусгай хэрэгцээнд авсан газар |
5 |
Багануур хот |
Нийслэл Улаанбаатар хот |
Нийслэлийн Багануур дүүргийн нутаг дэвсгэр |
6 |
Налайх хот |
Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэр |
|
Хоёр.Орон нутгийн зэрэглэлтэй хот |
|||
1 |
Хан-Уул хот |
Нийслэл Улаанбаатар хот |
Нийслэлийн Хан-Уул, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр |
2 |
Яармаг хот |
Нийслэлийн Хан-Уул, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр |
|
3 |
Буянт-Ухаа хот |
Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр |
|
4 |
Сонгинохайрхан хот |
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр |
|
5 |
Толгойт хот |
Нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр |
|
6 |
Баянхошуу хот |
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр |
|
7 |
Өнөр хот |
Нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр |
|
8 |
Баянгол хот |
Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр |
|
9 |
Чингэлтэй хот |
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр |
|
10 |
Сэлбэ хот |
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр |
|
11 |
Сүхбаатар хот |
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр |
|
12 |
Дарь-Эх хот |
Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр |
|
13 |
Баянзүрх хот |
Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр |
|
14 |
Амгалан хот |
Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр |
|
15 |
Цэцэрлэг хот |
Архангай аймаг |
Архангай аймгийн Эрдэнбулган сумын нутаг дэвсгэр |
16 |
Өлгий хот |
Баян-Өлгийн аймаг |
Баян-Өлгийн аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэр |
17 |
Баянхонгор хот |
Баянхонгор аймаг |
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэр |
18 |
Булган хот |
Булган аймаг |
Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэр |
19 |
Алтай хот |
Говь-Алтай аймаг |
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэр |
20 |
Чойр хот |
Говьсүмбэр аймаг |
Говьсүмбэр аймгийн Чойр сумын нутаг дэвсгэр |
21 |
Сайншанд хот |
Дорноговь аймаг |
Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэр |
22 |
Замын-Үүд хот |
Дорноговь аймаг |
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэр |
23 |
Чойбалсан хот |
Дорнод аймаг |
Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэр |
24 |
Мандалговь хот |
Дундговь аймаг |
Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг дэвсгэр |
25 |
Улиастай хот |
Завхан аймаг |
Завхан аймгийн Улиастай сумын нутаг дэвсгэр |
26 |
Тосонцэнгэл хот |
Завхан аймаг |
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэр |
27 |
Арвайхээр хот |
Өвөрхангай аймаг |
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэр |
28 |
Хархорин хот |
Өвөрхангай аймгийн Хархорин сум |
Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэр" |
29 |
Даланзадгад хот |
Өмнөговь аймаг |
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэр |
30 |
Ханбогд хот |
Өмнөговь аймаг |
Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр |
31 |
Цогтцэций хот |
Өмнөговь аймаг |
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэр |
32 |
Баруун-Урт хот |
Сүхбаатар аймаг |
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэр |
33 |
Сүхбаатар хот |
Сэлэнгэ аймаг |
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэр |
34 |
Хөтөл хот |
Сэлэнгэ аймаг |
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэр |
35 |
Мандал хот |
Сэлэнгэ аймаг |
Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэр |
36 |
Улаангом хот |
Увс аймаг |
Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэр |
37 |
Ховд хот |
Ховд аймаг |
Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэр |
38 |
Байтаг богд хот |
Ховд аймаг |
Ховд аймгийн Булган сумын нутаг дэвсгэр |
39 |
Мөрөн хот |
Хөвсгөл аймаг |
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэр |
40 |
Хатгал хот |
Хөвсгөл аймаг |
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвсгэр |
41 |
Чингис хот |
Хэнтий аймаг |
Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэр |
42 |
Бор-Өндөр хот |
Хэнтий аймаг |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэр |
43 |
Бэрх хот |
Хэнтий аймаг |
Хэнтий аймгийн Батноров сум |
Гурав.Дагуул хот |
|||
1 |
Агросити хот |
Нийслэл Улаанбаатар хот |
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр |
2 |
Багахангай хот |
Нийслэл Улаанбаатар хот |
Нийслэлийн Багахангай дүүргийн нутаг дэвсгэр |
3 |
Шарга морьт хот |
Нийслэл Улаанбаатар хот |
Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр |
4 |
Шарын гол хот |
Дархан-Уул аймаг |
Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэр |
/Энэ заалтын хүснэгтийн 4 дэх мөрөнд 2025 оны 01 дүгээр сарын 23--ны өдрийн 19 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан /
2.Энэ тогтоолоор байгуулсан улсын зэрэглэлтэй хотын харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн чиг үүргийг тухайн хотод, нэгж дэх өөрийн удирдлагын чиг үүргийг тухайн хотын зөвлөлд, төрийн удирдлагын чиг үүргийг тухайн хотын захирагчид хотын эдэлбэр газрын хэмжээнд хэрэгжүүлэхээр тус тус шилжүүлсүгэй.
3.Энэ тогтоолоор байгуулсан нийслэл дэх орон нутгийн зэрэглэлтэй хотын харьяалах дүүргийн чиг үүргийг тухайн хотод, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чиг үүргийг хотын Зөвлөлд, дүүргийн Засаг даргын чиг үүргийг тухайн хотын Захирагчид хотын эдэлбэр газрын хэмжээнд хэрэгжүүлэхээр тус тус шилжүүлсүгэй.
4.Энэ тогтоолоор байгуулсан аймгийн нутаг дэвсгэр дэх орон нутгийн зэрэглэлтэй хотын харьяалах сумын чиг үүргийг тухайн хотод, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чиг үүргийг тухайн хотын зөвлөлд, сумын Засаг даргын чиг үүргийг тухайн хотын Захирагчид хотын эдэлбэр газрын хэмжээнд хэрэгжүүлэхээр тус тус шилжүүлсүгэй.
5.Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн зарим чиг үүргийг Агросити дагуул хотод, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зарим чиг үүргийг тус хотын Зөвлөлд, дүүргийн Засаг даргын зарим чиг үүргийг тус хотын Захирагчид хотын эдэлбэр газрын хэмжээнд хэрэгжүүлэхээр тус тус шилжүүлсүгэй.
6.Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зарим чиг үүргийг Шаргаморьт дагуул хотод, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зарим чиг үүргийг тус хотын Зөвлөлд, дүүргийн Засаг даргын зарим чиг үүргийг тус хотын Захирагчид хотын эдэлбэр газрын хэмжээнд хэрэгжүүлэхээр тус тус шилжүүлсүгэй.
7.Нийслэлийн Багахангай дүүргийн чиг үүргийг Багахангай дагуул хотод, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чиг үүргийг тус хотын Зөвлөлд, дүүргийн Засаг даргын чиг үүргийг тус хотын Захирагчид хотын эдэлбэр газрын хэмжээнд хэрэгжүүлэхээр тус тус шилжүүлсүгэй.
8.Дархан-Уул аймгийн Шарын гол сумын чиг үүргийг Шарын гол дагуул хотод, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чиг үүргийг тухайн хотын зөвлөлд, сумын Засаг даргын чиг үүргийг тухайн хотын захирагчид хотын эдэлбэр газрын хэмжээнд хэрэгжүүлэхээр тус тус шилжүүлсүгэй.
9.Хотын зөвлөл, захирагч нь энэ тогтоолоор шилжүүлсэн чиг үүргийн дагуу хууль тогтоомжоор засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагад олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
10.Энэ тогтоолын 7-д заасан бүрэн эрхэд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрт хориг тавих, тухайн шатны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, огцруулахаар санал тавих эрх хамаарахгүй.
11.Хот шинээр байгуулсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар (Л.Оюун-Эрдэнэ)-т үүрэг болгосугай:
1/улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, дагуул хотын эдэлбэр газрын хэмжээ, заагийг тогтоох асуудлаар Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх;
2/хот байгуулах ажлыг Хот байгуулалтын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу зохион байгуулах, түүнд шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсвийн болон санхүүжилтийн бусад эх үүсвэрээс төсөвлөн үе шаттайгаар хэрэгжүүлэх;
3/харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өмч, хөрөнгө, төсөв, байгууллагын бүтэц, орон тоог чиг үүрэг нь шилжиж байгаа хотод хууль тогтоомжийн дагуу шилжүүлэх.
12.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо (Н.Энхболд), Эдийн засгийн байнгын хороо (Ц.Цэрэнпунцаг)-нд тус тус даалгасугай.
13.Энэ тогтоолоор байгуулсан хотуудын хотын Зөвлөл, хотын Захирагчийн сонгууль зохион байгуулагдах хүртэлх хугацаанд хотын Зөвлөл болон Захирагчийн чиг үүрэг, бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдсон шилжилтийн үеийн зохицуулалтыг хуульд өөрөөр заагаагүй бол Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар зохицуулна.
/Энэ заалтад 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор нэмэлт оруулсан./
14.Энэ тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
