A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 73

Төрийн ордон, Улаанбаатар хот

Тогтоолд нэмэлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 4.9 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд доор дурдсан агуулгатай 5 дахь заалт нэмсүгэй:

"5.Энэ тогтоолын 4 дэх заалтад заасан барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг бүсийн хөгжлийн бодлого, эдийн засгийн тэргүүлэх чиглэлтэй уялдуулан тухайн бүсэд хамаарах хилийн боомтоор ялгавартай тогтоох эрхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т олгосугай."

2.Энэ тогтоолыг Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР