A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 74

Төрийн ордон, Улаанбаатар хот

Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч, хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:

1/хууль тогтоомжийг нийцүүлэх чиглэлээр хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, 2024 оны 4 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

2/хотын Зөвлөл, Захирагчийн сонгуулийг цахимаар явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудлыг судалж, танилцуулах.

2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо (Н.Энхболд) даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР