- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 77
Төрийн ордон, Улаанбаатар хот
Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай
Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг тогтоох тухай" Монгол Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 19 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл"-ийн "Адилтгах албан тушаалын зэрэглэл"-ийн "ТӨ-VА"-ийн "Захиргааны албан тушаал"-д ", Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга" гэж, "ТӨ-VIА"-ийн "Захиргааны албан тушаал"-д ", Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн" гэж тус тус нэмсүгэй.
2.Энэ тогтоолыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх