A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 78

Төрийн ордон, Улаанбаатар хот

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.13 дахь хэсэг, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.23 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 63 дугаар тогтоолын 1 дэх заалтын "даргаас" гэснийг "дарга, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүнээс" гэж өөрчилсүгэй.

2.Энэ тогтоолыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР