A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ (Залуу үе танхим (JCI) олон улсын төрийн бус байгууллагын "Ази, Номхон далайн бүсийн чуулган)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 240

Улаанбаатар хот

ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Залуу үе танхим (JCI) олон улсын төрийн бус байгууллагын "Ази, Номхон далайн бүсийн чуулган"-ыг 2025 оны 06 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тогтсугай.

2.Чуулган зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Засгийн газрын холбогдох гишүүдэд тус тус үүрэг болгосугай.

3.Чуулган зохион байгуулахад шаардагдах зардлыг батлагдсан төсөвтөө багтаан холбогдох хууль тогтоомжийн дагуу санхүүжүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нарт тус тус даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ