- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ (Монголын худалдаа хөрөнгө оруулалт, соёл, аялал жуулчлалын өдрүүд-2024)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 266
Улаанбаатар хот
АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Монголын худалдаа хөрөнгө оруулалт, соёл, аялал жуулчлалын өдрүүд-2024" арга хэмжээг Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотод 2024 оны 10 дугаар сард зохион байгуулахыг дэмжсүгэй.
2.Арга хэмжээний хүрээнд худалдаа, хөрөнгө оруулалтын уулзалтуудыг зохион байгуулж, төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг хангаж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, үндэсний брэнд бүтээгдэхүүнийг сурталчлах ажлыг зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, "Go Mongolia" урлаг, соёл, аялал жуулчлалын арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Соёлын сайд Ч.Номин, арга хэмжээнд оролцогчдын визний асуудлаар дэмжлэг үзүүлж ажиллахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарт тус тус даалгасугай.
3.Арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах зардлыг 2024 оны батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэхийг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт зөвшөөрсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх