A

A

A

Бүлэг: 1979

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар А/107

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг, 37 дугаар зүйлийн 37.13.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Илүү төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан олгох журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан журмыг мөрдөн ажиллахыг аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга нарт, мэргэжил, арга зүйгээр ханган ажиллахыг Бодлогын хэрэгжилт, судалгааны газар (Ц.Ганцэцэг), Санхүү бүртгэлийн газар (Б.Даваахүү)-т, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шалгалтын газар (С.Лхагвадорж)-т, холбогдох програм хангамжийг хэрэглэх боломжийг бүрдүүлэхийг Мэдээллийн технологийн төв (Г.Хүрэлбаатар)-д тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2013 оны "Аргачлал шинэчлэн батлах тухай" А/197 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Дотоод аудит, мониторингийн газар (Б.Ганхуяг)-т даалгасугай.

ДАРГА  Л.МӨНХЗУЛ