A

A

A

Бүлэг: 1979

ДАРХАН-УУЛ АЙМАГ ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 01 A/84

Дархан

ЦАГИЙН ХУВААРЬ БАТЛАХ ТУХАЙ

  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.11 дэх заалт, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, 19.1.12 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Цахим тоглоомын газар, интернэт кафе болон барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний газрын ажиллах цагийн хуваарийг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү Захирамжийг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга (Л.Алтанчимэг)-д даалгасугай.

3.Холбогдох хууль, тогтоомж, стандартыг хангуулж, хяналт тавьж ажиллахыг Дархан сумын Засаг дарга /Т.Тулгаа/, Орхон сумын Засаг дарга /Б.Түмэнцогт/, Шарын гол сумын Засаг дарга /Б.Лхамсүрэн/, Хонгор сумын Засаг дарга /Т.Атархишиг/, Цагдаагийн газар (Д.Нацагдорж), аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад тус тус үүрэг болгосугай.

4.Энэхүү захирамж гарсантай холбоотой аймгийн Засаг даргын "Цагийн хуваарь батлах тухай" 2023 оны 01/А/124 дүгээр захирамжийг хүчингүй болгосонд тооцсугай.

ЗАСАГ ДАРГА Б.АЗЖАРГАЛ