- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- Мэргэжлийн болон техникийн боловсролын ур чадварын уралдаан зохион байгуулах журам батлах тухай
БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр
Дугаар А/200
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1, 8.3.2 дахь заалт, 8.4 дэх хэсэг, Боловсролын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Мэргэжлийн болон техникийн боловсролын ур чадварын уралдаан зохион байгуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Захиргааны хэм хэмжээний актыг бүртгүүлэх ажлыг холбогдох хуульд заасан шаардлагын дагуу гүйцэтгэхийг Хууль, эрх зүйн хэлтэс (Г.Олонбаяр)-т үүрэг болгосугай.
3.Энэхүү тушаалын хавсралтаар баталсан журмыг өмчийн бүх хэлбэрийн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагуудад хүргүүлэн танилцуулж, захиргааны болон мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Багш, ажилтан, байгууллагын хөгжлийн газар (Р.Золзаяа), Суралцагчийн хөгжлийн газар (Ж.Болормаа)-т тус тус даалгасугай.
4."Мэргэжлийн болон техникийн боловсролын ур чадварын уралдаан зохион байгуулах журам"-ыг 2024-2025 оны хичээлийн жилээс мөрдсүгэй.
5.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газар (Х.Чинтогтох)-т даалгасугай.
ДАРГА Т.НЯМ-ОЧИР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх