A

A

A

Бүлэг: 1979

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар А/516

Өлгий

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН АЖИЛЛАХЦАГИЙН ХЯЗГААР БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэг, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 23 дугаар зүйлийн 23.1, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.11, 28.1.12 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх байгууллагын цагийн хязгаарыг нэгдүгээр, худалдаа, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн тогтоосугай.

2. Долоо хоногийн Баасан гариг бүрд согтууруулах ундаагаар худалдаа,үйлчилгээ эрхлэхийг хориглосугай.

3. Энэхүү захирамжийг холбогдох хууль, журмын дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс /Ө.Хуралай/-т, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Цагдаагийн газар /Ө.Танат/, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар /Б.Нургулан/, болон сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА А.КАМЕЛИЯТ