- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ГАЗРЫГ ОРОН НУТГИЙН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХ ТУХАЙ
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр
Дугаар 70
Улаанбаатар хот
ГАЗРЫГ ОРОН НУТГИЙН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.17 дахь заалт, 16.2 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1.3 дахь заалт, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 125 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах С.Зориг агсны хөшөө орчмын 0.08 га талбай бүхий газрыг нийтийн эдэлбэрийн газрын зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, талбайн хэмжээ, хилийн заагийг хавсралтаар баталсугай.
2.Орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газрыг бүртгэн тусгай хамгаалалтад авч, давхцуулан шинээр газар эзэмших, ашиглах эрх болон барилга байгууламж барих зөвшөөрөл олгохгүй байх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч (Х.Нямбаатар)-д үүрэг болгосугай.
3.Тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба (Б.Батбямба)-нд даалгасугай.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хурлын Хот байгуулалт, дэд бүтцийн хороо (Б.Сүхбаатар)-нд даалгасугай.
ДАРГА Ж.БАТБАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх