- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- МАЯГТЫН ЗАГВАР, ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр
Дугаар А/110
Улаанбаатар хот
МАЯГТЫН ЗАГВАР, ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.10 дахь заалт, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1."Барьцаалбар /ЭУБ-16 маягт/"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Барьцаалбарын барьцаа, давхар барьцаа, барьцаалбарын шилжүүлэг /ЭУБ-17 маягт/"-ийг 2 дугаар хавсралтаар, "Барьцаалбарт өөрчлөлт оруулах, тэмдэглэл хийх /ЭУБ-18 маягт/"-ыг 3 дугаар хавсралтаар, барьцаалбар үйлдсэн үл хөдлөх эд хөрөнгийн давхар барьцаа /ЭУБ-19 маягт/"-г 4 дүгээр хавсралтаар, "Үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулах тухай мэдэгдэл /ЭУБ-20 маягт/"-ийг 5 дугаар хавсралтаар, "Үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулах тухай мэдэгдэл хүргүүлэх нийтлэг журам"-ыг 6 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
2.Тушаал гарсантай холбогдуулан тус газрын даргын 2014 оны 1125 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.
3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар /Б.Ариунболд/-т даалгасугай.
ДАРГА Д.ДЭЛГЭРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх