A

A

A

Бүлэг: 1979

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр

Дугаар А/395

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.4, 2711 дүгээр зүйлийн 27111.1, 27111.2 дахь заалт, Мэргэжлийн зөвлөлийн хурлын 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн № 06/04 тоот шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэ тушаалын хэрэгжилтийг хангаж, гаалийн харилцаанд оролцогч нарт сурталчлан ажиллахыг Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газар (Д.Жаргалсайхан)-т үүрэг болгосугай.

3.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Захиргааны удирдлагын газар (Б.Хосбаяр)-т даалгасугай.

4.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан "Журам батлах тухай" Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны А/344 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Р.ОТГОНЖАРГАЛ