- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий болон төрийн захиргааны төв байгууллагатай мэдээлэл солилцох, хамтран ажиллах журам/
ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙД, ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА НАРЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар А/57, А/76
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэг, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5 дахь заалт, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Ерөнхий сайдын 2022 оны 13 дугаар захирамжийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий болон төрийн захиргааны төв байгууллагатай мэдээлэл солилцох, хамтран ажиллах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Э.Насанбат), Тагнуулын ерөнхий газрын Мэдээллийн аюулгүй байдлын газар (Ц.Хүрэлбаатар)-т тус тус даалгасугай.
ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙД Н.УЧРАЛ
ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ П.ОДОНБААТАР
Текст томруулах
A
A
A