- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Нээлттэй тендер шалгаруулалтыг урьдчилан зохион байгуулах журам/
САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар А/118
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1."Нээлттэй тендер шалгаруулалтыг урьдчилан зохион байгуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан "Журам батлах тухай" Сангийн сайдын 2019 оны 208 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газар (Ж.Дэлгэржаргал), Санхүүгийн бодлогын газар (Л.Сонор), Хууль, эрх зүйн газар (З.Энхболд)-т тус тус үүрэг болгосугай.
САЙД Б.ЖАВХЛАН
Текст томруулах
A
A
A