A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТУШААЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ, ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ
Бүлэг: 1979

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар А/119

Улаанбаатар хот

ТУШААЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ, ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам"-ын 5.10 дахь заалтын "5.10-т" гэснийг "5.9-д" гэж, А/255 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал, заавар"-ын хавсралтын 8 дугаар маягтын "28 дугаар зүйлийн" гэснийг "27 дугаар зүйлийн" гэж тус тус өөрчилсүгэй.

2.Сангийн сайдын "Журам батлах тухай" 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 264, "Журам, тендерийн жишиг баримт бичиг шинэчлэн батлах тухай" 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 174 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэ тушаалын дагуу холбогдох өөрчлөлтийг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх арга хэмжээ авахыг Хууль, эрх зүйн газар (З.Энхболд)-т даалгасугай.

САЙД Б.ЖАВХЛАН