- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан Засгийн газар, аймаг, нийслэлийн болон Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаасыг борлуулсны орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох, суутган тооцох, төсөвт төлөх, тайлагнах журам/
САНГИЙН САЙД БОЛОН САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр
Дугаар A/105/239
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.14, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан Засгийн газар, аймаг, нийслэлийн болон Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаасыг борлуулсны орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох, суутган тооцох, төсөвт төлөх, тайлагнах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэхүү журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Татварын ерөнхий газар /Ч.Чимидсүрэн/, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв /М.Энхсайхан/-д, Кастодианы үйл ажиллагаа эрхлэгч хуулийн этгээдүүдэд тус тус даалгасугай.
3.Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Санхүүгийн зохицуулах хорооны ажлын алба /Т.Жамбаажамц/, Сангийн яамны Татварын бодлогын газар /Б.Тэлмүүн/-т тус тус үүрэг болгосугай.
САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА Д.БАЯРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх