- Нүүр
- Сайдын тушаал
- "МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД ТАВИХ ШААРДЛАГА" БАТЛАХ ТУХАЙ

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2024 оны 6 дугаар сарын 24-ний өдөр
Дугаар A/310, A/130
Улаанбаатар хот
"МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД ТАВИХ ШААРДЛАГА" БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Мэргэжлийн сургалтын байгууллагад тавих шаардлага"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэхүү тушаалыг хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн болон техникийн боловсролын газар (А.Халиунаа), Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Б.Алтантулга)-т, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Боловсролын ерөнхий газар (Т.Ням-Очир), Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт (О.Очирбаатар)-д тус тус даалгасугай.
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА
Текст томруулах
A
A
A
