A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ДААТГУУЛАГЧ, ХҮНИЙ ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДАЛТЫН ХУВЬ, ХУГАЦАА, ШАЛТГААНЫГ МАГАДЛАХ, ХӨДӨЛМӨР ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХЭД БАРИМТЛАХ ӨВЧНИЙ ЗААВАР /Даатгуулагч, хүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа, шалтгааныг магадлах, хөдөлмөр зохицуулалт хийхэд баримтлах өвчний заавар/
Бүлэг: 1979

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар А/293, А/133

Улаанбаатар хот

ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.Даатгуулагч, хүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа, шалтгааныг магадлах, хөдөлмөр зохицуулалт хийхэд баримтлах өвчний зааврыг хавсралтаар баталсугай.

2.Энэ зааврыг мөрдөж ажиллахыг Эрүүл мэндийн магадлалын төв зөвлөл, салбар, аймаг, дүүргийн магадлалын зөвлөлд тус тус үүрэг болгосугай.

3.Эрүүл мэндийн магадлалын зөвлөл, Эмнэлэг хяналтын комисс, холбогдох эмч, мэргэжилтэнд энэхүү зааврыг хэрэгжүүлэх талаар сургалт зохион байгуулах, мэргэжил арга зүйгээр хангах, иргэдэд мэдээлэл өгч, сурталчилж ажиллахыг Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газар /А.Өнөржаргал/, Нийгмийн даатгалын ерөнхий газар /Л.Мөнхзул/, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эрүүл мэндийн магадлалын төв зөвлөлд тус тус даалгасугай.

4.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /С.Төгсдэлгэр/, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Ц.Мөнхзул/-т тус тус даалгасугай.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЧИНЗОРИГ

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА