A

A

A

Бүлэг: 1979

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар А/267

Улаанбаатар хот

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ, ЗАГВАР ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Цагдаагийн албаны тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.12 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:

1."Журам батлах тухай" Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/121 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан "Олон нийтийн цагдаагийн таних тэмдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах тусгай хувцасны загвар"-ын Гуравдугаар зүйлийн "Гадуур хувцасны загвар"-ын 3-11 (саарал)-"Гэрэл ойлгогчтой хантааз (зуны)", 3.12 (саарал)-"Гэрэл ойлгогчтой хантааз (өвлийн)" гэснийг хавсралтаар тус тус баталсугай.

2.Мөн журмын 4.7 дахь хэсгийн "а" дахь заалтын "тахир дутуугийн группт орсон;" гэснийг "хөдөлмөрийн чадвар алдсаны;" гэж, 5.1 дэх хэсгийн "Нийтийн хэв журам хамгаалах газар," гэснийг "Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба" гэж тус тус өөрчилсүгэй.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/121 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан "Олон нийтийн цагдаагийн таних тэмдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах тусгай хувцасны загвар"-ын Гуравдугаар зүйлийн "Гадуур хувцасны загвар"-ын 3-11 (шар ногоон)-"Гэрэл ойлгогчтой хантааз (зуны)", 3.12 (шар ногоон)-"Гэрэл ойлгогчтой хантааз (өвлийн)" гэснийг тус тус хүчингүйд тооцсугай.

4.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга (цагдаагийн хурандаа О.Ганбат)-д даалгасугай.

5.Тушаалыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА, БРИГАДЫН ГЕНЕРАЛ Т.СҮХБОЛД

Цагдаагийн ерөнхий газрын даргын

2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/267 дугаар тушаалын хавсралт

Гурав.ГАДУУР ХУВЦАСНЫ ЗАГВАР

Загварын нэр

ГЭРЭЛ ОЙЛГОГЧТОЙ ХАНТААЗ

(зуны)

Загварын дугаар

3-11

(саарал)

Загварын нэр

ГЭРЭЛ ОЙЛГОГЧТОЙ ХАНТААЗ

(өвлийн)

Загварын дугаар

3-12

(саарал)

---оОо---