A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ

2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар А-152

Улаанбаатар хот

ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийн 16.1.1, 16.1.2 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны А-138 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам"-ын 3.4 дэх хэсгийн "Монгол Улсын Засгийн газрын үнэт цаас" гэсний дараа "Нийслэлийн үнэт цаас" гэж нэмсүгэй.

2.Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны А-138 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам"-ын 1 дүгээр хавсралтын Б хэсэгт дор дурдсан агуулгатай 11.12 дахь заалт нэмсүгэй.

11.12

Нийслэлийн үнэт цаас

20%

3.Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны А-138 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам"-ын 1 дүгээр хавсралтын Б хэсэгт дор дурдсан агуулгатай 14.6 дахь заалт нэмсүгэй.

14.6

Зээлээс бусад чанаргүй актив

150%

4.Монголбанкны Ерөнхийлөгчийн 2023 оны 9 дүгээс сарын 29-ний өдрийн А-177 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

5.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шалгалтын газар (Ц.Нарандалай)-т үүрэг болгосугай.

ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН