- Нүүр
- Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл
- Даатгуулагчид тусламж, үйлчилгээ үзүүлэх сэргээн засах төв болон сувиллыг сонгох, гэрээ байгуулах, санхүүжүүлэх, тусламж, үйлчилгээний чанарт хяналт тавих журам батлах тухай
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр
Дугаар 02
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсгийг үндэслэн ТОГТООХ нь:
1.Даатгуулагчид тусламж, үйлчилгээ үзүүлэх сэргээн засах төв болон сувиллыг сонгох, гэрээ байгуулах, санхүүжүүлэх, тусламж, үйлчилгээний чанарт хяналт тавих журмыг хавсралтаар баталсугай.
2.Тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газар /Л.Мөнхзул/-т даалгасугай.
3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын алба /Г.Банзрагч/-нд үүрэг болгосугай.
4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан "Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас санхүүжих сувиллыг сонгон шалгаруулах журам батлах, сувиллын санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Х.БУЛГАНТУЯА
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх