- Нүүр
- Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл
- Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх орон тооны бус мэргэжлийн хорооны ажиллах журам батлах тухай
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр
Дугаар 04
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 35 дугаар зүйлийн 35.19 дэх хэсгийг үндэслэн ТОГТООХ нь:
1.Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх орон тооны бус мэргэжлийн хорооны ажиллах журмыг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэ журмыг мөрдөж ажиллахыг орон тооны бус мэргэжлийн хороонд үүрэг болгосугай.
3.Журмын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын алба /Г.Банзрагч/-нд даалгасугай.
ДАРГА Х.БУЛГАНТУЯА
Текст томруулах
A
A
A