- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр
Дугаар А/338
Улаанбаатар хот
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэг, 2681.1.1 дэх заалт, 2691 дүгээр зүйлийн 2691.1.1 дэх заалт, 2701 дугаар зүйлийн 2701.1.4 дэх заалт, 2711 дүгээр зүйлийн 2711.1.1, 2711.1.2 дахь заалт, Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаар тогтоол, Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны 05/12 дугаартай шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:
НЭГ.Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/282 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Чөлөөт бүсийн горим хэрэгжүүлэх журам"-ын 2 дугаар зүйлийн 2.4, 2.6 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
2.4.Горимд дараах кодоор гаалийн бүрдүүлэлт хийнэ:
№ | Горимын утга | Бүрдүүлэлт хийх горимын код | Өмнөх бүрдүүлэлтийн горимын код |
1 | Гадаадын барааг чөлөөт бүсэд оруулах | ||
Гадаадын барааг хилийн чанадаас оруулах | 770 | шаардахгүй | |
Гаалийн нутаг дэвсгэрт боловсруулсан барааг оруулах | 771 | 551-554 | |
2 | Монголын барааг чөлөөт бүсэд оруулах | ||
Монголын барааг хилийн чанадаас оруулах | 772 | 100, 101, 120, 141-144, 150 | |
Монголын барааг гаалийн нутаг дэвсгэрээс оруулах | 773 | шаардахгүй | |
3 | Барааг гаалийн баталгаат бүсээс чөлөөт бүсэд оруулах | ||
Барааг гаалийн баталгаат агуулахаас оруулах | 774 | 700, 703, 705, 706, 707, 709 | |
Барааг гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газраас оруулах | 775 | 720, 722, 724 | |
Барааг гаалийн баталгаат үйлдвэрийн газраас оруулах | 776 | 710, 712, 713, 715 | |
4 | Чөлөөт бүсээс чөлөөт бүсэд оруулах | 777 | 770-776, 778 |
5 | Гаалийн бусад хяналтаас чөлөөт бүсэд оруулах | 778 | шаардахгүй |
6 | Чөлөөт бүсэд оруулсан барааг чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт худалдах, зарцуулах | 779 | 770-778 |
2.6.Чөлөөт бүсэд оруулсан, эсхүл тэнд үйлдвэрлэсэн барааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн өөр чөлөөт бүсэд оруулахад мөн тухайн чөлөөт бүс дотор үйл ажиллагаа явуулж байгаа өөр этгээдэд барааг шилжүүлэхэд гаалийн бүрдүүлэлтийн горимын 777 кодоор гаалийн бүрдүүлэлт хийнэ.
ХОЁР.Энэхүү журамд дор дурдсан агуулга бүхий 3.21, 4.4.10, 4.4.11, 4.4.12, болон 5.1.5 дахь заалтыг нэмсүгэй:
3.21.Чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт зорчигчдод худалдсан барааг сар бүрийн сүүлийн өдрөөр тасалбар болгож нэгтгэн, дараа сарын 05-ны өдрийн дотор санхүүгийн баримтыг үндэслэн гаалийн бүрдүүлэлтийн горимын 779 кодоор гаалийн байгууллагад мэдүүлж, хялбарчилсан бүрдүүлэлт хийлгэнэ.
4.4.10.Чөлөөт бүсэд худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулахдаа чөлөөт бүсэд орсон зорчигчийн бүртгэлийг үндэслэн худалдаа хийх бөгөөд худалдан авагч болон худалдсан барааны мэдээллийг бодит цагийн горимоор цахимаар гаалийн байгууллагад илгээнэ.
4.4.11.Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж нь зорчигч чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулахад тоо, хэмжээний хязгаарлалт тогтоосон барааг тогтоосон тоо, хэмжээнээс хэтрүүлэн худалдахгүй байх.
4.4.12.Гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр зорчигчийн бүртгэлийг цахимаар татахгүй худалдсан, мөн худалдсан барааны мэдээллийг бодит цагийн горимоор цахимаар илгээгээгүй тохиолдолд тус бараанд энэ журмын 5.2.2-т зааснаар гаалийн болон бусад татвар ногдуулж, хураан авч, улсын төсөвт төвлөрүүлнэ.
5.1.5.Энэ журмын 5.1.1-д зааснаас гадна Зорчигч чөлөөт бүсээс Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/223 дугаар тушаалаар баталсан "Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам"-ын 2.3.1-д заасан барааг хоногт нэг удаа, тухайн сард нийтдээ таваас илүүгүй удаа гаалийн болон бусад татваргүйгээр гаалийн нутаг дэвсгэрт оруулж болно.
ГУРАВ. Энэ тушаалыг гаалийн харилцаанд оролцогчдод сурталчлан таниулах, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хуулийн хэлтэс /Ч.Тамираа/, Хяналт, бүрдүүлэлтийн газар /Б.Даваасүрэн/-т үүрэг болгосугай.
ДӨРӨВ. Шинэчлэн батлагдсан гаалийн бүрдүүлэлтийн горимын кодыг CAIS системийн ангилалтын санд оруулахыг Мэдээллийн технологийн газар /Б.Ганзориг/-т даалгасугай.
ДАРГА Р.ОТГОНЖАРГАЛ
Текст томруулах
A
A
A