A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх журам; Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх аргачлал/
Бүлэг: 1979

САНГИЙН САЙД, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛЫН

2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр

Дугаар A/133, A/126

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1."Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх журам"-ыг нэгдүгээр, "Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх аргачлал"-ыг хоёрдугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /Б.Болормаа/-т даалгасугай.

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Ц.ДАВААСҮРЭН