- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2024 оны 07 сарын 10 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Засгийн газрын бүрэлдэхүүнийг доор дурдсанаар тогтоосугай:
1/Монгол Улсын Ерөнхий сайд;
2/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд;
3/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайд;
4/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайд;
5/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;
6/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга;
7/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга;
8/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга;
9/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайд;
10/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайд;
11/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайд;
12/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд;
13/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайд;
14/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд;
15/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсролын сайд;
16/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд;
17/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайд;
18/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд;
19/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд;
20/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд;
21/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд;
22/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайд;
23/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайд.
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A
