A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ, САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар А/169, 283

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5, Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5 дахь заалт, Улсын Их Хурлын 2006 оны 45 дугаар тогтоолоор баталсан "Санхүүгийн зохицуулах хорооны дүрэм"-ийн 3.2 дахь хэсэг, Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 310 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Кастодианы үйл ажиллагааны журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монголбанкны Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газар (Н.Ариунбат), Хяналт шалгалтын газар (Ц.Нарандалай), Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын алба (Т.Жамбаажамц) нарт тус тус даалгасугай.

3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Монголбанкны ерөнхийлөгчийн 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 85/А-106 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛБАНКНЫ

ЕРӨНХИЙЛӨГЧ

Б.ЛХАГВАСҮРЭН

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА

Д.БАЯРСАЙХАН