- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

СЭЛЭНГЭ АЙМАГ БАЯНГОЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
ТОГТООЛ
2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр
Дугаар 105
Баруунхараа
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.14 дэх заалт, 35.1.17 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.5 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.5 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт орж шинэчилсэн найруулгыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн "Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн үнэ тарифыг шинэчлэн батлах тухай" 28 дугаар тогтоолын үндэслэх хэсгийн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн "д" заалт гэснийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх заалт болгож өөрчилсүгэй.
2.Өөрчлөлт оруулсан энэхүү тогтоолыг хянуулж Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга (Д.Мөнхжаргал)-д даалгасугай.
ДАРГА Б.ЭНХБАТ
Текст томруулах
A
A
A
