A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 07

Төрийн ордон, Улаанбаатар хот

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Дамдины Энхбатыг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.

2.Энэ тогтоолыг 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН