- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Зарим Байнгын хорооны дарга нарыг сонгох тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 09
Төрийн ордон, Улаанбаатар хот
Зарим Байнгын хорооны дарга нарыг сонгох тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.6, 25.7 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Улсын Их Хурлын зарим Байнгын хорооны даргаар дараах Улсын Их Хурлын гишүүдийг сонгосугай:
1/Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар Сайнхүүгийн Ганбаатар;
2/Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Буланы Бейсен;
3/Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар Чинбатын Ундрам;
4/Ёс зүй, дэгийн байнгын хорооны даргаар Баярмагнайн Баярбаатар;
5/Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар Жаргалсайханы Золжаргал;
6/Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар Лутаагийн Энхнасан;
7/Эдийн засгийн байнгын хорооны даргаар Ренчинбямбын Сэддорж.
2.Энэ тогтоолыг 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх