- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 10
Төрийн ордон, Улаанбаатар хот
Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Журам батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 50 дугаар тогтоолын үндэслэх хэсгийн болон тус тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын Засгийн газрын гишүүний тангараг өргөх журам"-ын 1 дэх заалтын "31 дүгээр" гэснийг "27 дугаар" гэж, мөн журмын 10 дахь заалтын "Засгийн газрын гишүүн тангаргийг хамтаар буюу ганцаар өргөж болох бөгөөд хамтаар өргөхөд Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд заасан дарааллын дагуу тангаргийг ээлжээр уншина." гэснийг "Засгийн газрын гишүүд тангаргийг хамтаар өргөх бөгөөд насаар хамгийн ахмад гишүүн тангаргийг уншиж, бусад гишүүн давтан хэлнэ. Засгийн газрын гишүүн нөхөн томилогдсон тохиолдолд тангаргийг ганцаар өргөж болно." гэж өөрчилсүгэй.
2.Энэ тогтоолыг 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх