A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 14

Төрийн ордон, Улаанбаатар хот

Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.5 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын гишүүн Салдангийн Одонтуяа, Баттогтохын Чойжилсүрэн нарыг Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны, Сандагийн Бямбацогтыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Ганзоригийн Тэмүүлэнг Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Жанчивын Галбадрахыг Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооны, Лувсаннямын Гантөмөр, Пүрэвжавын Сайнзориг нарыг Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны, Тогтмолын Мөнхсайхан, Эрдэнэбилэгийн Одбаяр, Лувсанцэрэнгийн Энх-Амгалан нарыг Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны, Болдын Жавхланг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны, Сайнбуянгийн Амарсайхан, Чинбатын Ундрам нарыг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны, Борхүүгийн Дэлгэрсайхан, Буяагийн Тулга, Жадамбаагийн Энхбаяр нарыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны, Жамбын Батсуурь, Жадамбын Бат-Эрдэнэ нарыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлсүгэй.

2.Монгол Улсын Их Хурлын гишүүн Пүрэвжавын Сайнзориг, Ганзоригийн Тэмүүлэн нарыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Жанчивын Галбадрах, Чинбатын Ундрам нарыг Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны, Жадамбын Бат-Эрдэнийг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны, Баттөмөрийн Энхбаярыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны, Болдын Жавхлан, Саруулсайханы Цэнгүүн нарыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус тус баталсугай.

3.Энэ тогтоолыг 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН