- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Зарим Байнгын хорооны дарга нарыг сонгох тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 07 сарын 10 өдөр
Дугаар 15
Төрийн ордон, Улаанбаатар хот
Зарим Байнгын хорооны дарга нарыг сонгох тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.6, 25.7 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Улсын Их Хурлын зарим Байнгын хорооны даргаар дараах Улсын Их Хурлын гишүүдийг сонгосугай:
1/Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Ганзоригийн Тэмүүлэн;
2/Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Жадамбын Бат-Эрдэнэ;
3/Төсвийн байнгын хорооны даргаар Цэрэнпилийн Даваасүрэн;
4/Хууль зүйн байнгын хорооны даргаар Дамдины Цогтбаатар.
2.Энэ тогтоолыг 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх