- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧ НАРЫН 2025 ОНЫ ТӨСВИЙН ХЯЗГААРЫГ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 10
Улаанбаатар хот
ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧ НАРЫН 2025 ОНЫ ТӨСВИЙН ХЯЗГААРЫГ БАТЛАХ ТУХАЙ
Төсвийн тухай хуулийн 8.3.3 дахь заалт, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2025 оны төсвийн орлогын доод хязгаар, төсвийн зарлагын дээд хязгаарыг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэ тогтоолоор баталсан төсвийн хязгаарт нийцүүлэн 2025 оны төсвийн төслийг боловсруулахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН
Текст томруулах
A
A
A
