A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 11

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Жагсаалт шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2017 оны 326 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гаргасан гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалт"-ын "46.Сингапур Singapore", "49.Швейцар Switzerland" гэснийг тус тус хассугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН