A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 04

Улаанбаатар хот

ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Монголын улс төр, шашны нэрт зүтгэлтэн, Зүүнгарын хаант улсын хаан Галдан бошигтын мэндэлсний 380 жилийн ойг 2024 онд тэмдэглэсүгэй.

2.Ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг зохион байгуулах Ажлын хэсгийг байгуулж, арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэхийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номинд, ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

3.Ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдон гарах зардлыг 2024 оны батлагдсан төсвийнхөө хүрээнд санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.НОМИН