- Нүүр
- Сайдын тушаал
- НИЙТЛЭГ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Дээд боловсролын сургалтын байгууллагын эндаументын сангийн бүрдүүлэлт болон зарцуулалттай холбогдох нийтлэг журам/
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ
2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр
Дугаар А/331
Улаанбаатар хот
НИЙТЛЭГ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Дээд боловсролын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1."Дээд боловсролын сургалтын байгууллагын эндаументын сангийн бүрдүүлэлт болон зарцуулалттай холбогдох нийтлэг журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэхүү тушаалын хавсралтаар баталсан нийтлэг журамд нийцүүлэн өөрийн сургуулийн эндаументын сангийн журмыг Удирдах зөвлөлөөр батлуулан мөрдөж ажиллахыг өмчийн хэлбэр үл харгалзан дээд боловсролын сургалтын байгууллагын ректор, захирал нарт үүрэг болгосугай.
3.Нийтлэг журмын хэрэгжилтийг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Дээд боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газар (Х.Тамир), хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээний газар (Н.Нарангэрэл)-т тус тус даалгасугай.
САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх