A

A

A

Бүлэг: 1979

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ӨЛГИЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 69

Өлгий

ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 22 дугаар зүйлийн 22.1.4, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн сумын ИТХ-ын ээлжит бус 14 дүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа /байр/-ны төлбөрийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг сумын Засаг дарга /Х.Нурболат/, Цагдаагийн газрын дарга /Ө.Танат/ нарт даалгасугай.

3.Энэхүү тогтоолын хэрэгжилт, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Х.Досжан/-д даалгасугай.

4.Тус тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА Х.КОСМОС