- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН УСНЫ ХАМГААЛАЛТЫН БҮС ТОГТООХ ТУХАЙ
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр
Дугаар 05
Сүмбэр сум
УСНЫ ХАМГААЛАЛТЫН БҮС ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.14, 35.1.18, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, 52 дугаар зүйлийн 52.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 46 дугаар зүйлийн 46.1, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3, 11.1.4 дэх заалтууд, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А/230/127 дугаар тушаалаар батлагдсан "Усан сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам"-ыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Аймгийн нутаг дэвсгэрт хамаарах "Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийн солбицол"-ыг нэгдүгээр хавсралтаар, "Усны сан бүхий газруудын энгийн хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийн солбицол"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Тогтоолыг Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг хангуулж, захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх ажлыг хуулийн хугацаанд зохион байгуулахыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга (Ж.Оюунбилэг)-т даалгасугай.
3.Энэхүү тогтоолыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдэж хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн холбогдох хууль, тогтоомж, журмын дагуу мөрдөн, холбогдох арга хэмжээг авч, төлөвлөгөөг сум тус бүрээр гарган, шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгахыг аймгийн Засаг дарга, сумдын Засаг дарга нарт үүрэг болгосугай.
4.Уг тогтоол батлагдсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ээлжит хорин гуравдугаар хуралдааны 05 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.
ДАРГА Ш.БИЛЭГГҮМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх