A

A

A

Бүлэг: 1979

УВС АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар 20/04

Улаангом

ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ГҮЙЦЭТГЭХ МАЛ ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫН НОРМАТИВЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35.1.10 заалт, 48 дүгээр зүйлийн 48.1 дэх хэсэг, Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний шинэчилсэн нормативыг хавсралтаар баталсугай.

3.Тогтоолын хэрэгжилтийг хангаж орон нутгийн төсвөөр гүйцэтгэх жил бүрийн мал эмнэлгийн арга хэмжээний зардлыг тооцон батлуулж ажиллахыг аймгийн Мал эмнэлгийн газрын дарга, сумдын Засаг дарга нарт тус тус даалгасугай.

4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны А/148 дүгээр тогтоол, аймгийн ИТХ-ын 2024 оны 18/04 дүгээр тогтоолуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Ц. БАТБОЛД