- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- СЭЛЭНГЭ АЙМГИЙН БИЧИЛ ХУДАЛДАА, АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ ХУВЬ ХҮНИЙ АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр
Дугаар 175
Сүхбаатар сум
БИЧИЛ ХУДАЛДАА, АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ ХУВЬ ХҮНИЙ АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 35.1.17 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэг, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.1, 21.4.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхэлж орлого олж байгаа хувь хүний орлогод сард ногдуулах албан татварын хувь хэмжээг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2.Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт бичил худалдаа, ажил үйлчилгээ эрхэлж орлого олж байгаа хувь хүний орлогын бүрдүүлэлтэд тавих хяналтыг сайжруулж ажиллахыг аймгийн Татварын газар (Ц.Лхагвадорж)-т даалгасугай.
3.Тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 78 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ХУРАЛДААН ДАРГАЛАГЧ Ц.БАЯНБААТАР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх