A

A

A

Бүлэг: 1979

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар XXVII/30

Мөрөн сум

МАЛ ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17, Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XXVII хурлаас ТОГТООХ нь:

1.Мал эмнэлгийн ажил үйлчилгээний төлбөрийн жишиг үнэлгээний жагсаалтыг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдөх, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг аймаг, сумдын Засаг дарга, аймгийн Мал эмнэлгийн газрын дарга (А.Ариунаа) нарт үүрэг болгосугай.

3.Тогтоолыг Захиргааны Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч (Н.Төмөрхуяг)-д даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 29 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

5.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч (Н.Төмөрхуяг)-т үүрэг болгосугай.

ДАРГА Г.МӨНГӨНХУЯГ