- Нүүр
- Монгол Улсын хууль
- МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2024 оны 06 сарын 05 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд доор дурдсан агуулгатай 5.15 дахь хэсэг нэмсүгэй:
"5.15.Энэ хуулийн 5.2 дахь хэсэгт заасны дагуу харилцагчийг таньж мэдэх, холбогдох арга хэмжээг авахдаа нийтийн мэдээллийн дэд бүтцийг ашиглан таньж, баталгаажуулж болох бөгөөд шаардлагатай тохиолдолд хүн, хуулийн этгээдээс цахим баримт бичгийг гаргуулан авч болно."
2 дугаар зүйл.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн "мэдээллийн эх үүсвэр" гэсний дараа ", нийтийн мэдээллийн дэд бүтцийг" гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
