A

A

A

Бүлэг: 1979

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар А/422

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 252 дугаар зүйлийн 252.8, 256 дугаар зүйлийн 256.7, 2711 дүгээр зүйлийн 2711.1.1, 2711.1.2 дахь заалт, Авлигатай тэмцэх газрын 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 01/4936 дугаартай албан бичиг, Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хуралдааны 06/05 тоот шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Бараанаас сорьц, дээж, загвар авах, магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Гаалийн төв лаборатори (С.Цэрэнчимэд)-д үүрэг болгосугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны "Журам батлах тухай" А/315 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.

ДАРГА Р.ОТГОНЖАРГАЛ