- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ДАРХАН-УУЛ АЙМГИЙН БАЙГАЛИЙН УРГАМЛЫН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр
Дугаар 30
Дархан сум
БАЙГАЛИЙН УРГАМЛЫН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.3, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн 21.1.4, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсгийн 35.1.10, 35.1.14, 35.1.18, 48 дугаар зүйлийн 48.1, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын "Экологи-эдийн засгийн үнэлгээ батлах тухай" 2022 оны А/603 дугаар тушаалыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1."Байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээ"-г хавсралтаар шинэчлэн баталсугай.
2.Тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны Хууль эрх зүй, хяналтын хэлтэс (Э.Золзаяа)-т үүрэг болгосугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга (Б.Азжаргал)-д даалгасугай.
4. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны "Байгалийн ургамал ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 04 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА С.НАСАНБАТ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх